8o
Улаанбаатар хот
mobile menu

Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнгийн талаар хэн юу хэлэв

2017-06-27 10:37:00

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн урьдчилсан дүнгээр АН-аас нэр дэвшигч Х.Баттулга 497213 сонгогчийн, МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар 396256 сонгогчийн, МАН-аас нэр дэвшигч М.Энхболд 391477 сонгогчийн саналыг тус тус авсан. Урьдчилсан дүнгээр хамгийн олон саналыг Х.Баттулга авлаа. Гэсэн хэдий ч түүний авсан санал нийт сонгогчдын 50+1 хувийн хэмжээний санал биш юм. Тиймээс Монгол Улсын Сонгуулийн тухай хуулийн 105 дугаар зүйлийн дагуу хоёр дахь шатны санал хураалт явагдах нөхцөл байдал үүсээд байна. Ингээд сонгуулийн үр дүнгийн талаар албаны хүмүүс юу хэлсэн талаар мэдээлэл хүргэе. 


 Ц.Оюунбаатар: СЕХ дүнг будлиантуулдгаа зогсоох хэрэгтэй


Сонгуулийн урьдчилсан дүн гарсаны дараа МАХН-ы СЕХ-ны гадаа жагсаал зохион байгуулсан. МАХН-ы сонгуулийн штабын дарга Ц.Оюунбаатар “СЕХ бидэнтэй уулзахгүй байна. Сонгуулийн хэсгийн хороон дээр гарсан талонууд цагаараа хэвлэгдсэн байх ёстой. Цагтаа хэвлэгдээгүй бол луйврын нотолгоо. СЕХ Ерөнхийлөгчийн үе үеийн сонгуулийг будлиантуулдаг байдлаа  зогсоох хэрэгтэй. Сонгуулийн дүн гаргах үйл ажиллагаа удааширж чирэгдэж байна. Энэ хугацаанд ноцтой нөхцөл байдал гарч болзошгүйг манай сонгуулийн штаб болон иргэд бухимдаж байна.  Энэ асуудлаар СЕХ-ны удирдлагуудтай уулзая гэсэн боловч уулзахгүй байна. Сүүлийн хэдхэн минутын дотор  МАН 10 гаруй мянган саналыг авч байгаа нь сонгуулийг луйвардах байдал явж байна. Сонгуулийн шударга явуулах бүх үйл ажиллагаанд хяналт тавьж тооллогыг ил тод байлгах хэрэгтэй” хэмээн мэдээлэл хийсэн. 


Х.Баттулга: Дэмжиж ажилласан гадаад, дотоодод суугаа Монголчууддаа, “Монгол ялна


Сонгуулийн үр дүнгийн талаар АН-аас нэр дэвшигч Х.Баттулга мэдээлэл хийсэн. Х.Баттулга  "Дэмжиж ажилласан гадаад, дотоодод суугаа Монголчууддаа, “Монгол ялна” гэсэн уриаг итгэл үнэмшилтэйгээр хүлээж авсан, журмын нөхөддөө баярлалаа" хэмээн талархсан сэтгэгдлээ илэрхийлсэн. Харин намын дарга С.Эрдэнэ "Сонгуулийн штабыг Я.Санжмятав, Нийслэлийн сонгуулийг Д.Баттулга хариуцан ажилласан. Эмэгтэйчүүдээс УИХ-ын гишүүн З.Нарантуяа, БГД-ийн Засаг дарга С.Одонтуяа нар хариуцан ажилласан. Сонгуультай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг дараагийн хэвлэлийн хурлаар мэдээлнэ" гэв.


Ч.Содномцэрэн :Дахин сонгууль болохгүй, дахин санал хураалт гэж бий


Энэ удаагийн сонгуулиар "Дахин сонгууль болохгүй, дахин санал хураалт гэж бий. Үндсэн хууль нь нэр дэвшигчдийн хэн нь ч олонхийн санал авч чадаагүй бол дахин санал хураана гэж бий. Сонгуулийн Ерөнхий Хороо 14 хоногийн дотор товыг зарлана. Олонхийн санал нь 50%+1 юм. Хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигчийг хоёр дахь санал асуулгад оруулна. Хоёр дахь санал хураалтад олонхийн санал авсан нэр дэвшигчийг Монгол Улсын Ерөнхийлөгч гэж үзнэ хэмээн мэдээлэл хийв. 


 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Lhkagva
Uu geed Bna 3 Hun iig ard tumen huleej avahgui geed sanalaa uguud Bna oilgooch heree hereeniii haraa gaihah hereggui bitgii heruul hii 3 uulaa teneg um Bna Hudalchuud uraldaj Bna
2017/06/27 122.201.22.35
Ard tumen huchtei
Meyegombo Shudud luivardaj heelden shuu. Yag songuul duusah bolson chin luivardaj ogtsom osood ehelsen chin luivarchin batalgaa. Gesen ch ard tumen huchtei baisan. Dahiad enig sain unagaagaad og.
2017/06/27 109.88.140.206
зочин
Х.Баттулга С.Ганбаатар нар тийм л шудрага иргэд мөн юм бол эрүүгийн шинж чанартай 1,1 тэр бум доллор,50 сая воннынхоо асуудлыг шүүхээр шалгуулчихаад ерөнхийлөгч болох асуудлаа ард түмнээр шийдүүлээч
2017/06/27 122.201.31.168
Зочин
СЕХ- татан буулгая ажлаа шударга хийж чадахгуй бна
2017/06/27 66.181.160.62
иргэн
Ганбаатарыг улаан цайм саналын дүнг зогсоож байгаад Энхболдын гөлөгнүүд луйвардаж шууд 10 000 гаруй саналыг нь устгалаа. тэгэх тусам энхболд шавар намагтаа л үлдэнэ
2017/06/27 202.179.26.121
garid
eroosoo suuldee udaj nb gedeg l NOTOI bgaa yum sh de. Ard tumnii sanaliig boli l doo
2017/06/27 211.138.88.25
bat
ard tumnii sanaliig ingej luiwardah yum bol yah gej songuuli gej hiideg yum we Bosooche zaluusaa
2017/06/27 211.138.88.25
chuluun
enkbold dargiig 2-or gargahiin tuld dung udaashruulj budliabtuulav. 2 dahi sanal huraaltin irts hurehgui uchraas dahiad songuuli bolj uur hun MAXH-aas garah bolno.ard tumnii durguig mash ih hurgele
2017/06/27 202.131.243.106
chuluun
internetiin suljee huduu sumgui hugjsun unuu ued songuuliin dun har hairtsagaar avch bga bolohoor knop daraad l shuud garaad ireh estoi, getel ehen uedee shuurhai bj bsnaa suuldee enkhbold dargiig zor
2017/06/27 202.131.243.106
6
60 terbum hujaa holits gazriin naimai turiin albaniihniig bugdiig zahirch bnaa ta. enhbold l neree tataj zardliig buuruulah hetegtei
2017/06/27 66.181.185.131
Tsogoo
Dahin sanal huraalt gej ulsiin tusvuus 7 terbum tsartsuulj bhaar M Enybold buugaad ugchih heregteish de id shidtenl bish bol battulgiig diilehguig harsan medersen bmaar yum g
2017/06/27 112.72.11.111
zochin
MAN-ulaan tsaim luivarhiij bn daa arail dendej bgan bish uu
2017/06/27 66.181.165.26
Baynhoshuu
Ganbaatariig luivardchihlaa daa,tyi chort dahij sanal ogohgyi ee,2 hulgaichiig songoloo iu,yxernyydee gej
2017/06/27 202.21.106.169