8o
Улаанбаатар хот
mobile menu

“Говь” компанид хандивласан 16 сая төгрөгийг ОБЕГ-т өгөхөөр болжээ

2017-06-27 10:37:15

Энэ оны зургадугаар сарын 14-нд “Говь” компанийн үйлдвэрийн байрны дээврийн хэсэгт гал гарч онцгой байдлын байдлын 300 гаруй албан хаагч 15 цаг тасралтгүй ажиллаж унтраасан юм. Тэгвэл Говь компани засвараа бүрэн хийж, өнөөдрөөс  2017.06.25 хэвийн ажиллаж эхэлллээ. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат тус үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж, гэнэтийн эрсдэлийг богино хугацаанд давж, үйл ажиллагаагаа эхлүүлж чадсанд баяр хүргэж, амжилт хүслээ. Мөн шуурхай ажиллаж үндэсний том үйлдвэрээ эрсдэлээс аварч чадсан  Онцгой байдлын ерөнхий газар, гал сөнөөгч залууст  талархал илэрхийлэв. “Компанийн дээврийг засч байх явцад гал гарч 23 мянган ам.метр талбай бүрэн шатсан. Онцгойгийнхон  цал алдалгүй унтрааж чадсаны хүчинд үйлдвэрийн үйл ажиллагаа өнөөдрөөс бүрэн жигдэрч байгаа нь энэ аж. Энэ үеэр компанийн гүйцэтгэх захирал Ц.Баатарсайхан “Говь” компанид туслах хандивын дансанд цугласан 16 сая төгрөгийг ОБЕГ-т хандивлана гэдгийг мэдэгдсэн байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Chuka chuk
Zuv hu
2017/06/28 124.158.106.24
chichu
hetsuu hund ued irgedee ayulaas avardag ta nartaa bayarlalaa, Gobi company zuv shiidver gargajee!
2017/06/27 202.21.106.116
TS
wow
2017/06/27 203.91.119.82