Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль өчигдөр болж АН-аас нэр дэвшигч Х.Баттулга 517478, МАН-аас М.Энхболд 411748, МАХН-аас С.Ганбаатар 409899 иргэний саналыг авч, Х.Баттулга, М.Энхболд нар дахин санал хураалтаар өрсөлдөхөөр боллоо.
Тэгвэл дахин санал хураалтыг ирэх долдугаар сарын 6-нд хийнэ гэсэн мэдээлэл байна. Ямартай ч ирэх долдугаар сарын 10-ны дотор хийж, шинэ Ерөнхийлөгч долдугаар сарын 10-нд тангараг өргөх аж.