8o
Улаанбаатар хот
mobile menu

Г.Шийлэгдамбыг шүүх хурал ирэх сарын 6-нд болно

2017-06-27 09:33:31

Эрүүл Мэндийн сайд асан Г.Шийлэгдамба нарт холбогдох хэргийг шүүх хурал ирэх сарын 6-нд болно. Тодруулбал, өнгөрсөн баасан гаригт Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болох байсан ч, өмгөөлөгч байхгүй гэх шалтгаанаар ирэх сарын 6-ны өдрийн 09.00 цаг хүртэл хойшлуулсан юм.

Өмнө нь шүүгдэгч Г.Шийлэгдамбын өмгөөлөгч Б.Энхзаяа, шүүгдэгч Г.Ганчимэгийн өмгөөлөгч Б.Баатарсайхан нар нь эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй талаар шүүхэд бичгээр мэдэгдэж,  зургаадугаар сарын 12-ны өдөр болох хурал 11 хоногийн хугацаатайгаар хойшлогдоод байсан юм. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл