8o
Улаанбаатар хот
mobile menu

Гадаад, дотоодод Х.БАТТУЛГА ЯЛАЛТ байгуулсан ч дахин санал хураалт явагдана

2017-06-27 08:49:00

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль болж өнгөрлөө. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд МАН, АН, МАХН-уудаас гурван нэр дэвшигч өрсөлдлөө. Ардчилсан намаас нэр дэвшигч Х.Баттулга бусад нэр дэвшигчдээс саналаараа илүүрхсэн ч дахин санал хураалт явахаар боллоо. Учир нь нэр дэвшигчид 50+1 хувийн санал авснаар ялалт байгуулах юм. Энэ удаагийн сонгуулиар "Дахин сонгууль болохгүй, дахин санал хураалт гэж бий гэсэн мэдээллийг СЕХ-оос мэдээлэл өгсөн. Үндсэн хууль нь нэр дэвшигчдийн хэн нь ч олонхийн санал авч чадаагүй бол дахин санал хураана гэж бий. Сонгуулийн Ерөнхий Хороо 14 хоногийн дотор товыг зарлана. Олонхийн санал нь 50%+1 юм. Хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигчийг хоёр дахь санал асуулгад оруулна. Хоёр дахь санал хураалтад олонхийн санал авсан нэр дэвшигчийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр тодруулна.

1984 хэсгийн хорооны мэдээг нэгтгэхээс 1981 хэсгийн хорооны урьдчилсан мэдээллээр Х.Баттулга 517151, М.Энхболд 411154, С.Ганбаатар 409767 иргэний саналыг авчээ. Ингэснээр АН-аас нэр дэвшигч Х.Баттулга, МАН-аас нэр дэвшигч М.Энхболд нар дахин санал хураалтанд оролцоно. 


Дахин санал хураалтад 5 тэрбум орчим төгрөг зарцуулна


Дахин санал хураалтад ойролцоогоор 5 тэрбум орчим төгрөг зарцуулна хэмээн тооцож байна.
Энэ талаар "Онцгой нөхцөл байдал үүссэн үед гарч болзошгүй зардал гэж бий. Гэхдээ болзошгүй зардал хоёр дахь санал хураалт явуулахад хүрэлцэхгүй. Иймээс Засгийн газрын нөөц рүү орно. Бид Засгийн газарт хүсэлт тавьж,  УИХ-аар шийдүүлнэ. Хэрэв хоёр дахь санал хураалт явахаар бол ойролцоогоор 5 тэрбум орчим төгрөг зарцуулна гэж тооцож байна" хэмээн СЕХ-ны Мэдээлэл, судалгаа, арга зүйн хэлтсийн дарга Б.Оюумаа хэллээ.
Сануулахад дахин санал хураалтын үед нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгаа хийхгүй.

МАХН жагсаал цуглаан зохион байгуулав 


Сонгуулийн санал тоолох үйл ажиллагааны дараа Ардчилсан нам мэдээлэл хийсэн. Тодруулбал, АН-аас нэр дэвшигч Х.Баттулга "Дэмжиж ажилласан гадаад, дотоодод суугаа Монголчууддаа, “Монгол ялна” гэсэн уриаг итгэл үнэмшилтэйгээр хүлээж авсан, журмын нөхөддөө баярлалаа" хэмээн талархсан сэтгэгдлээ илэрхийлсэн. Тус намын мэдээллийн дараагаар МАХН мэдээлэл хийсэн. Учир нь урьдчилсан дүнгийн мэдээллээр /2017.06.27 23.00/ Х.Баттулга бусад нэр дэвшигчээсээ 100 гаруй мянган хүний саналаар илүүрхэж байсан бол С.Ганбаатар нэр дэвшигч М.Энхболдоос 10 гаруй мянган хүний саналаар илүү байсан. Гэвч хэдхэн цагийн дотор хоёр нэр дэвшигчийн санал тэнцэж ирсэн. Үүнийг МАХН-ынхан эсэргүүцэж луйвар хийсэн хэмээн СЕХ-ны үүдэнд жагсаал зохион байгуулав. 

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ес дэх удаагаа наадам нээх үү 

Шинээр тодорсон Ерөнхийлөгч наадмын өмнө буюу ирэх сарын 10-нд тангаргаа өргөх талаар мэдээлэл гарч байсан. Гэвч дахин санал хураалт явагдах учраас Ерөнхийлөгчийн тангараг өргөх хугацаа хойшлох магадлалтай байна.  Дахин санал хураалтыг ирэх сарын зургаан буюу 7 дугаар сарын 6-нд төлөвлөсөн гэсэн мэдээлэл байна. Хэрвээ дахин сонгууль наадмаас өмнө болбол шинэ Ерөнхийлөгч наадам нээнэ, хэрэв дахин сонгууль наадмаас хойно болох тов гарвал Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ес дэх удаагаа наадмыг нээх юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
МАН-н нэр уналтанд орсон бна. Намаа шалбаагт хутгаж дууслаа дотроо дэмжихгуй хумуус их байгааг ойлгохгуй л бна . Хурдан даргаа солих цаг болсныг харууллаа
2017/06/27 66.181.160.62
Зочин
Сонгуулийг хороог сольж хариуцлага хулээлгэх хэрэгтэй
2017/06/27 66.181.160.62
Yxer
Ganbaatariig luivardchihlaa daa,yxernyyd hulgaichdaa xairtai,yxer erx choloogoor yahav,yxerhyyd yneheer uhaantai,
2017/06/27 202.21.106.169
zochin
Huuchinsg hujaa yaladlaa duugui huleegeech eee boliochee hairan mongo
2017/06/27 27.123.214.110
иргэн
2 дахь сонгуулийнхаа хяналтыг сонгуулийн хорооныхон чангатгаач! Сонгуулийн хорооныхон ажлаа огт хийхгүй байна.
2017/06/27 202.179.25.106
zochin
Battulga-iig bas luvaridaad boloh yum bnaa
2017/06/27 122.201.27.244
Enkbold - luibardahchlaa , Battulga bas luivardaad President boloh yum bna daa
zochin
2017/06/27 122.201.27.244
Зочин
Монголчууд бидний саналыг луйвардаж басамжилж бн
2017/06/27 27.123.214.122
Zochin
Songuuliin dyn bol Zasgiin gazriin yil ajillagaadn ugch bgaa ard tymnii dyn. Er n' tgd zuv khynee devshyylj chadsan yumuu daa ene nam.
2017/06/27 103.26.192.157
Zochin
Battulgad ineemseglel ynen zokhikhgyi yumaa. Ineej bgaa n' khyrtel Ta nariig dee gej zanaj bgaa yum shig kharagdakh yum.
2017/06/27 103.26.192.157
Zochin
Mungu taraagaad bna l geed bsan. Mungu taraasan n' undur sanal avdag yum bol songuuliin dyn khen mungu taraasniig jinkhneesee kharuulchikhlaa daa
2017/06/27 103.26.192.157
ИРГЭН
ГАНБААТАР ГАНБААТАР ГАРНАА НӨГӨӨ ХОЁРЫГ ГАРГАЖ БАЙСАНААС ГАНБААТАРЫГ ДЭМЖСЭН ГАНБААТАР ЯЛАХ БОЛТГУАЙ
2017/06/27 103.212.117.102