8o
Улаанбаатар хот
mobile menu

Ч.Содномцэрэн :Дахин сонгууль болохгүй, дахин санал хураалт гэж бий

2017-06-27 00:46:08

Монгол Улсын Ерөнхийлөгчийн долоо дахь удаагийн сонгуулийн санал хураалт өндөрлөж, санал хураалтаа дүн мэдээг нэгтгэж байна. 

Дөнгөж сая  Сонгуулийн Ерөнхий Хороо сонгуулийн үр дүнгийн талаар мэдээлэл хийлээ.  Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэн “22 цагийн байдлаар ирцээ авч, нэгтгэж дууслаа. Ирцийг одоогийн байдлаар утсаар авч байна. Харин санал хураалтын мэдээ автомат системээр дамжуулж байгаа. Ирцийн мэдээ санал авах байрнаас аваад, аймаг дүүрэг нэгтгээд СЕХ-нд ирүүлж байгаа. Тиймээс ирцийн мэдээ удаж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Бид энэ дүнг маргааш дахин нягталж шалгана. Эцсийн дүнг сонгуулийн дүнтэй хамт гаргана. Энэ дунд дүнгээ ирүүлж амжаагүй хэсэг байгаа. Жишээлбэл, Ховд аймгийн Үенч сумаас дүн ирээгүй байна. Урьдчилсан дүн учраас дутуу хэсгийн дүн орж ирэхээр өөрчлөлт орно. Санал хураалтын дүнг шууд харуулж байгааг та бүхэн харж байгаа байх. Үлдсэн 148 санал авах байраас дүн ирээгүй байна. Монгол Улсын хэмжээнд сүлжээнд холбогдоогүй 200 гаруй санал авах байр байна. Тэгэхээр ойр сүлжээтэй газар машинаар очиж, дүнгээ дамжуулах, хол хэсэг нь маргааш өглөө нь дүн мэдээгээ ирүүлдэг гэдгийг ойлгох хэрэгтэй. Энэ удаагийн сонгуулиар "Дахин сонгууль болохгүй, дахин санал хураалт гэж бий. Үндсэн хууль нь нэр дэвшигчдийн хэн нь ч олонхийн санал авч чадаагүй бол дахин санал хураана гэж бий. Сонгуулийн Ерөнхий Хороо 14 хоногийн дотор товыг зарлана. Олонхийн санал нь 50%+1 юм. Хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигчийг хоёр дахь санал асуулгад оруулна. Хоёр дахь санал хураалтад олонхийн санал авсан нэр дэвшигчийг Монгол Улсын Ерөнхийлөгч гэж үзнэ хэмээн мэдээлэл хийлээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Irhen
Canal abaad hoer gyrav honoj baihad medeegee iryyleegyi bn gej uy yariad baigaam be arai dendej bn shdee daraachiin canal avalt yag iim baidlaar yavna tegeed Enhboldiig gargah um bn Elbegdorjiin tysha
2017/06/29 174.16.140.23
Ккккк
Болдсайхан бмлуу тэр нохор ажлаа хийсэнгуй ээ. Даргынхаа нуурийг яаж харандааа. Кккккк
2017/06/27 202.9.40.41
И
Битгий тэнэгт юун царцаа вэ, манай дүүрэг шилдэг шударга дүүрэг шүү
2017/06/27 66.181.187.146
Misheel
Ene bayangol duuregiin burtgeliig hyanah arga baidaggui yum bh daa. Buun tsartsaa
2017/06/27 202.9.43.24