Сонгуулийн Ерөнхий хорооны 12.00 цагийн мэдээллээр орон даяар сонгуулийн ирц 21.3 хувьтай байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны сонгуулийн мөн үеийн ирцийг энэ удаагийнхтай харьцуулахад сонгуулийн явц удаашралтай, сонгогчдын идэвхи сул байгааг СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн дарга хэллээ. Иймд иргэдийг сонгуульд идэвхитэй оролцохыг уриалж байна. Улсын хэмжээнд нийт 1.9 сая сонгогч саналаа өгөх юм. Энэ удаагийн сонгуулий нийтдээ 14 тэрбум төгрөгөөр хийж байна. Сонгуульдаа идэвхитэй оролцоорой. Сонгуулийн ирц хүрэхгүй бол татвар төлөгч бидний мөнгө урсах болно.
Сонгуулийн явц удаашралтай, сонгогчдын идэвхи сул байна гэв
2017-06-26 15:08:00