8o
Улаанбаатар хот
mobile menu

Санал хураалтад хууль бусаар нөлөөлвөл 3-6 сараар баривчилна

2017-06-26 13:59:00

Сонгуулийн санал өгөх ажиллагааны үеэр иргэдэд мөнгө тараах, машинаар зөөх зэргээр сонголтод нөлөөлөх оролдлогууд нэлээд гардаг. Түүнчлэн саналын дүнг нэгтгэж байх явцад Сонгуулийн хэсгийн хороод, санал авах байрны гадна үймээн самуун дэгдээж, олон нийтийг турхирах оролдлогууд гарах нь ч бий. Тэгвэл энэ мэтчилэн санал өгөх ажиллагааг будлиантуулсан үйл ажиллагаа явуулсан тохиолдолд хуулийн хариуцлага хүлээлгэдэг. 

Тодруулбал, Эрүүгийн хуулийн 130.1.1 дэхь хэсэгт Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль, ард нийтийн санал асуулгад оролцох үед санал хураалтын дүнд хууль бусаар нөлөөлөх, будилаантуулах зорилгоор саналын хуудас ашиглан нэгээс илүү удаа санал өгсөн, эсхүл нэгээс илүү удаа санал өгөхийг санаатайгаар зохион байгуулсан бол гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах ялшийтгэнэ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл