Өнгөрсөн мягмар гаригт ээж нь ихэр хүүхдийнхээ аминд хүрэхийг завдсан хэрэг гарчээ. Хүүхдийн төв сувилалын Дутуу нярайн тасагт хэвтэн эмчлүүлж буй 27 настай А гэгч нөхрөө гарсан хойгуур ихрүүдээ угаалтуурын хүйтэн усанд живүүлэхийг завдсан байна.
Түүний энэ үйлдлийг эмч, сувилагч нар зогсоосон бөгөөд ихрүүдэд яаралтай тусламж үзүүлжээ. Одоогоор ихрүүдийн нэгнийх нь бие хэвийн байгаа бол нөгөөгийнх нь бие хүнд, эрчимт эмчилгээний тасагт эмчилж байгаа аж. Ихрүүд төрөөд 25 хонож буй бөгөөд ээж А нь “Хоёр хүүхдийг өсгөх надад хэцүү санагдсан” гэх тайлбарыг өгчээ.
Түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.1-д зааснаар хэрэг үүсгэн, Баянгол дүүргийн Цагдаагийн I хэлтэст шалгаж байна. Одоо ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр саатуулаад буй юм.