8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр томоохон зах, худалдааны төвүүд амарна

2017-06-26 10:47:31

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль өнөөдөр болж байна. Сонгуулийн санал авах өдөр олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахгүй байх тухай нийслэлийн Засаг дарга захирамж гардаг.

Тодруулбал, иргэдийг сонгуульд оролцон саналаа өгөх боломжоор хангах зорилгоор  сонгуулийн өдөрт таарсан өдрийг амралтын өдөр байхаар хуульчилсан байдаг. Тэгвэл энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль 2017 оны зургаадугаар сарын 26-ны өдөр буюу энэ өдөр таарч байгаа юм.

Сонгуулийн өдөр онцгой шаардлагаар ажиллах байгууллагууд ажилтнуудаа санал өгөх боломжоор хангах үүрэгтэй. Тиймээс нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй хүнс, барилгын материал, мод, модон материал, түүхий эд, техникийн захууд, томоохон худалдааны төвүүд ажиллахгүй юм байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Батцэцэг
Эвтэй байж иргэндээ ээлтэй төрийг бүтээлцэх эрх, боломж, үүрэг бидэнд ирлээ. Миний сонголт Энхболд байлаа. Сонгиулдаа идэвхтэй оролцоорой залуусаа
2017/06/26 163.172.191.54
Чимдээ
Эвт шаазгай буга барина гэдэг эвтэй Монголыг дэмжиж байна. Таны сонголт мэргэн байх болтугай.
2017/06/26 198.96.155.3
Me
Юу ч гэж мөөрсөн хүн өөрийнхөө сонголтыг хийнээ. Монгол ялна.
2017/06/26 66.181.180.142
Чимдээ
Баттулга мөнгө тарааж байна. Хамаа байхгүй ээ мөнгийг нь ав. Тэр чинь угаасаа бид нарын мөнгө. Саналаа өгөхдөө л харин зөв сонголт хийчих. Би хувьдаа Энхболдод өгсөн
2017/06/26 93.115.95.206
Зочин
Энхболд гарч байж бүрэн төр бүрдэнэ. Бүрэн төр бүтэн ажлыг хийж бүтэн хариуцлага хүлээнэ. Эвтэй Монголыг сонголоо.
2017/06/26 94.23.173.249