Монгол улсын Ерөнхийлөгчид МАН-аас нэр дэвшигч М.Энхболд 23 дугаар сургууль дээр 10:00 цагт саналаа өглөө. Тэрээр саналаа өгснийхөө дараа "Би Монгол улсын иргэний хувьд Үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу саналаа өглөө. Монгол төрийн сонгууль болгон өөр өөрийн онцлогтой болдог. Энэ жилийн сонгууль ч бас өөрийн гэсэн онцлогтой болж байна. Улс орныг эдийн засгийн хямралаас гаргах иргэддээ ээлтэй сонгууль болно гэж би ойлгож байгаа. Монголчууд бид төрийнхөө сонгуульд оролцох өдрийг баярын өдөр мэт үзэж төрийнхөө сонгуулийг хүндэтгэж оролцдог ард түмэн. Сонгогчид сонгуультай идэвхтэй оролцоосой. Эвтэй сайхан сонгууль болоосой. Мөн сонгууль зохион байгууллах ажилд гар бие оролцож байгаа 20 гаруй төрийн албан хаагчиддад баярлалаа" гэв.
МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч М.Энхболд саналаа өглөө
2017-06-26 10:22:00