8o
Улаанбаатар хот
mobile menu

Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг 22 цагаас хойш дэлгэцээр шууд дамжуулна

2017-06-26 09:59:00

Сонгуулийн Ерөнхий хорооноос мэдээлэл хийж, Ерөнхийлөгчийн сонгууль явуулах бэлтгэл ажил бүрэн хангагдсаныг дуулгалаа. 

Улсын хэмжээнд 1983 хэсэг буюу санал авах байр байгуулагдсан. Сонгуулийн төв байгууллагуудад 25000 гаруй төрийн албан хаагч ажиллаж байна. Тоног төхөөрөмжийн бэлтгэл бүрэн хангагдсан. Одоогийн байдлаар цагдаагийн хамгаалалтад байна. Сонгогчдын нэрийн жагсаалт бүрэн эцэслэгдсэн. Сая 978 мянга 298 сонгогч бүртгэгдэж, 44700 иргэн “түр хасав” гэсэн тэмдэглээтэй байгаа талаар СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн мэдэгдлээ.

Манай улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл явцыг гадаадын өргөн бүрэлдэхүүнтэй ажиглагчид ажиглахаар иржээ. Эхний ажиглагчид сарын өмнө ирсэн байна.  Тодруулбал  Дэлхийн сонгуулиудын байгууллагын холбоо, Азийн сонгуулиудын байгууллагуудын холбоо, Европын парламентаас ажиглагчид иржээ. Азийн сонгуулиудын байгууллагуудын холбооны Ерөнхийлөгч нь ирсэн бол Европын парламентаас нэлээд өргөн бүрэлдэхүүнтэйгээр ирснийг Сонгуулийн Ерөнхий хороо онцоллоо.  Харин  улс төрийн намуудаас 17947 ажиглагч ажиглахаар бүртгүүлжээ.

Өнөөдөр зөөврийн саналын хайрцагаар санал авч байна.  Хуулийн дагуу зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах ажиллагаа 09.00-20.00 цагийн хооронд үргэлжлэх бөгөөд Эрүүл мэндийн байдлын улмаас санал авах байранд өөрийн биеэр хүрэлцэн ирж чадахгүй,  Дайчилгааны тухай хуульд заасны дагуу нийтийн дайчилгаанд хамран ажиллаж байгаа, Захиргааны зөрчлийн улмаас баривчлагдсан, албадан саатуулагдсан, таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, Байцаан шийтгэх албадлагын арга хэмжээний улмаас баривчлагдсан, цагдан хоригдсон,  Санал авах ажиллагааг зохион байгуулж байгаа сонгуулийн байгууллагын ажилтан, цагдаа, иргэний бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч, мэдээллийн технологийн даамал нар зөөврийн саналын хайрцгаар саналаа өгч байгаа аж.

Сонгуулийн дүн мэдээг 22 цагаас хойш Сонгуулийн Ерөнхий хороо дэлгэцээр шууд дамжуулж үзүүлэх аж. Хэсгийн хороодоос ирж байгаа дүн мэдээг нэр дэвшигч болгоны зурагны дор минут, секунтээр тоологдож гарах гэнэ. Ингэхдээ аймаг, дүүрэг тус бүрээр нь харуулах юм байна.

Сонгуулийн ирцийн мэдээг 12, 17, 22 цагт хэсгийн хороодоос авах аж.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Хужаа
МАН ын авилагч ми овогт луйвараар иргэдийн саналыг худалдаж авах нь тодорхой.монголчуудын хувь заяа энэ 4 жил луйварчдын гарт тоглуулах л болждээ хөөрхий.
2017/06/26 83.250.57.94
Сайхнаа
Эвтэй байж иргэндээ ээлтэй төрийг бүтээлцэх эрх, боломж, үүрэг бидэнд ирлээ. Миний сонголт Энхболд байлаа. Сонгиулдаа идэвхтэй оролцоорой залуусаа
2017/06/26 193.107.85.62
Гомбо
Энэ худлаа коммент бичихээ болио гэрлээ дулмаа чимгээ нараа суртчилгаа дууссан
2017/06/26 202.9.40.66
Зочин
Эвт шаазгай буга барина гэдэг эвтэй Монголыг дэмжиж байна. Таны сонголт мэргэн байх болтугай.
2017/06/26 192.160.102.168
Гэрлээ
Баттулга мөнгө тарааж байна. Хамаа байхгүй ээ мөнгийг нь ав. Тэр чинь угаасаа бид нарын мөнгө. Саналаа өгөхдөө л харин зөв сонголт хийчих. Би хувьдаа Энхболдод өгсөн
2017/06/26 62.210.129.246