8o
Улаанбаатар хот
mobile menu

Улсын хэмжээнд нийт 1983 хэсгийн хороодод сонгуулийн санал авч байна

2017-06-26 09:06:00

Өнөөдөр Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчөө сонгох хариуцлагатай бөгөөд түүхэн сонголтыг хийх гэж байна. Санал хураалт өглөө 07.00 цагт орон даяар эхэлсэн. Сонгогч та Үндсэн хуулиар олгогдсон сонгох эрхээ эдэлж, Төрийн тэргүүний сонгуульдаа идэвхтэй оролцож, иргэний үүргээ биелүүлээрэй.

Санал авах хэсгийн хороод 22.00 цаг хүртэл ажиллана. Тэгвэл сонгогч танд хаана саналаа өгөх талаар хэсгийн хороодын байршлын мэдээллийг хүргэж байна. Улсын хэмжээнд нийт 1983 хэсгийн хороодод сонгуулийн автоматжуулсын системээр сонгогчдын саналыг авч байгаа. Сонгогч та ч мөн өөрийн харъяа дүүрэг, аймаг, сумдад байрлах хэсгийн хороонд хандаж, саналаа өгөөрэй.

Сонгуулийн үйл ажиллагааг хуулийн дагуу зохион байгуулахын тулд хэсгийн хороодын аюулгүй байдлыг 2803 цагдаагийн алба хаагч хангаж, 25 мянга гаруй төрийн алба хаагч иргэдэд мэдээлэл өгч ажиллаж байна. Мөн дэлхийн өнцөг булан бүрээс 37 орны 123 ажиглагч Монголын сонгуулийг ажиглаж, олон улсад мэдээлж байна. Иймд сонгогчид та бүхэн сонгуульдаа соёлтой, идэвхтэй оролцоно уу.

Сонгуулийн санал хураалт 22.00 цагт дуусна. Үүнээс өмнө явцыг 13.00, 17.00 цагт мэдээлэх ба нэгдсэн дүнг санал хураалт дуусмагц олон нийтэд дэлгэцээр шууд дамжуулан мэдээлнэ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Мөнхөө
Эвтэй байж иргэндээ ээлтэй төрийг бүтээлцэх эрх, боломж, үүрэг бидэнд ирлээ. Миний сонголт Энхболд байлаа. Сонгиулдаа идэвхтэй оролцоорой залуусаа
2017/06/26 109.163.234.7
Сайхнаа
Баттулга мөнгө тарааж байна. Хамаа байхгүй ээ мөнгийг нь ав. Тэр чинь угаасаа бид нарын мөнгө. Саналаа өгөхдөө л харин зөв сонголт хийчих. Би хувьдаа Энхболдод өгсөн
2017/06/26 93.115.95.202
Ариунаа
Энхболд гарч байж бүрэн төр бүрдэнэ. Бүрэн төр бүтэн ажлыг хийж бүтэн хариуцлага хүлээнэ. Эвтэй Монголыг сонголоо.
2017/06/26 171.25.193.77