8o
Улаанбаатар хот
mobile menu

ТАНИЛЦ: Төрийн 3 өндөрлөгийн санал өгөх байршил

2017-06-26 09:02:00

Улсын хэмжээнд ажиллаж буй 1983 хэсгийн хороонд сонгуулийн нээлт 07.00 цагт эхэлж иргэд тав дахь Ерөнхийлөгчөө сонгох санал хураалтад оролцож эхлээд байна. Энэ өдөр уламжлал ёсоор Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 11.40 цагт Орос III сургууль дээр саналаа өгөх бол Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат 11.40 цагт "Шинэ Монгол" дунд сургуулийн урд талын Номноо хотхонд байрлах сонгуулийн хэсгийн хороонд саналаа өгөх аж.

Харин Ерөнхийлөгчид нэр дэвшигч М.Энхболд 09.20 цагт 23 дугаар сургууль, 11.30 цагт нэр дэвшигч Х.Баттулга 48 дугаар сургууль дээр тус тус саналаа өгөх юм байна. Харин нэр дэвшигч С.Ганбаатар хаана саналаа өгөх нь тодорхойгүй байгаа юм.

Ерөнхийлөгчийн сонгуульд нийт 1 978 298 сонгогч сонгуулиа өгөх бөгөөд санал хураалт өнөөдрийн 22.00 цагаар дуусгавар болно. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Эвтэй байж иргэндээ ээлтэй төрийг бүтээлцэх эрх, боломж, үүрэг бидэнд ирлээ. Миний сонголт Энхболд байлаа. Сонгиулдаа идэвхтэй оролцоорой залуусаа
2017/06/26 85.248.227.163
Саруул
Эвт шаазгай буга барина гэдэг эвтэй Монголыг дэмжиж байна. Таны сонголт мэргэн байх болтугай.
2017/06/26 199.249.223.64
Мөнхөө
Баттулга мөнгө тарааж байна. Хамаа байхгүй ээ мөнгийг нь ав. Тэр чинь угаасаа бид нарын мөнгө. Саналаа өгөхдөө л харин зөв сонголт хийчих. Би хувьдаа Энхболдод өгсөн
2017/06/26 89.248.166.157
Саруул
Энхболд гарч байж бүрэн төр бүрдэнэ. Бүрэн төр бүтэн ажлыг хийж бүтэн хариуцлага хүлээнэ. Эвтэй Монголыг сонголоо.
2017/06/26 89.234.157.254