8o
Улаанбаатар хот
mobile menu

Сонгогч танд хүлээлгэх хариуцлага

2017-06-26 08:51:00

Шинээр батлагдсан Сонгуулийн тухай хуульд орсон онцлог зохицуулалтуудын нэг нь сонгогчид хариуцлага хүлээлгэх үндэслэлийг тодорхойлсон явдал юм. Тухайлбал, сонгогчид дор дурьдсан үйлдэл, үйл ажиллагаа явуулахыг хуулиар хориглосон байна. Үүнд:

  • Тухайн санал авах байранд саналаа өгөх эрхгүй гэдгээ мэдсээр байж санал өгөх,
  • Өөр хүний бичиг баримт, эсхүл хуурамч бичиг баримт ашиглах зэргээр санал өгөх, санал өгөхийг оролдох;
  • Тухайн санал авах байрнаас олгосноос өөр саналын хуудсыг санал өгөхөд ашиглах,
  • Санал авах байранд гаднаас саналын хуудас авч орох, санал авах байрнаас саналын хуудас авч гарах;
  • Саналын хуудаст тэмдэглэсэн саналаа болон бусад сонгогчийн саналыг баримтжуулан зураг авах, дүрс бичлэг хийх зэрэг үйлдэл хийх;
  • Саналын хуудаст хийсэн тэмдэглэгээг бусдад харуулах;
  • Аль нэг нэр дэвшигчийн төлөө санал өгөх, эсхүл өгөхгүй байхаар амлалт авах, мөнгө, эд зүйл шаардах, авах.

Дээр дурьдсаныг зөрчсөн иргэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол 14 хоногийн хугацаагаар баривчлах захиргааны шийтгэл ногдуулахаар хуульчилжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Цнд
Энхболд гарвал. Мнгл улс хятад-монгол болно. Харж л байгаарай. Миеэ-гийн хүү анхны айлчлалаа хужаагаас эхлэнэ дээ
2017/06/27 202.70.46.238
Зочин
Эвтэй байж иргэндээ ээлтэй төрийг бүтээлцэх эрх, боломж, үүрэг бидэнд ирлээ. Миний сонголт Энхболд байлаа. Сонгиулдаа идэвхтэй оролцоорой залуусаа
2017/06/26 109.163.234.5
Энхболд
Ариунаа гэрлээ дулмаа чимгээ нараа суртчилгаа хориотой! Худлаа нэр барьж чалчихаа зогсоо!
2017/06/26 202.9.40.66
Ганбаатар
Энхболд болиоч ингэж заваарахаа боль! Монголчууд аа! Сонох уу? Босох уу?
2017/06/26 202.9.40.66
Болд
Эвт шаазгай буга барина гэдэг эвтэй Монголыг дэмжиж байна. Таны сонголт мэргэн байх болтугай.
2017/06/26 95.211.230.94
Ариунаа
Баттулга мөнгө тарааж байна. Хамаа байхгүй ээ мөнгийг нь ав. Тэр чинь угаасаа бид нарын мөнгө. Саналаа өгөхдөө л харин зөв сонголт хийчих. Би хувьдаа Энхболдод өгсөн
2017/06/26 89.248.166.157
Гэрлээ
Энхболд гарч байж бүрэн төр бүрдэнэ. Бүрэн төр бүтэн ажлыг хийж бүтэн хариуцлага хүлээнэ. Эвтэй Монголыг сонголоо.
2017/06/26 80.67.172.162
Ганбаатар
Энхболд болиоч суртчилгаа хийх хориотой!
2017/06/26 202.9.40.66