8o
Улаанбаатар хот
mobile menu

ТҮЦ машинаас авсан иргэний үнэмлэхний лавлагаагаар сонгуульд оролцож болно

2017-06-25 14:00:00

Сонгуульд хариуцлагатай хандаж, сонгох эрхээ эдлэх нь нэг талаас иргэн таны үүрэг. Наад зах нь иргэн та сонгогчдын нэрийн жагсаалт дахь өөрийн мэдээллээ баталгаажуулж, сонгууль өгөх байраа мэдсэн байх шаардлагатай.Гэвч сонгууль болоход цөөхөн хоног дутуу байхад зарим иргэн саналаа хаана очиж өгөх болон мэдээллээ баталгаажуулаагүй байна.

Бүртгэл.мн сайтруу орж сонгогчдын нэрийн жагсаалт дахь өөрийн мэдээллээ баталгаажуулсан иргэдтэй цөөн таарлаа. Зарим иргэд санал өгөх байраа хаана гэдгээ мэдэж байсан ч сонгогчдын нэрийн жагсаалт дахь бүртгэлийн талаар мэдээлэл дутмаг байлаа. Бидний уулзсан иргэдийн ихэнх нь УИХ-ын сонгуулийн үеэр очиж байсан байрандаа очиж санал өгөх байх аа гэсэн бодолтой байгаагаа хэллээ. Гэхдээ ихэнх иргэд хорооноос болон орцны үүдэн дэх мэдээллийн самбарт хаана очиж саналаа өгөхөө мэдээд авчихдаг гэв.

Иргэн та сонгогчын нэрийн жагсаалтанд бүртгэлтэй эсэх болон өөрийн мэдээллээ 2 янзаар шалгаж болно. 1-рт бүртгэл.мн сайт руу орж өөрийн мэдээлэлтэйгээ танилцах. Сонгогч таныЭцэг эх болон өөрийн нэр, нас, хүйс, оршин суугаа хаяг зөв эсэхийг баталгаажуулж,мэдээлэл зөв бол баталгаажуулалт хийх ёстой.Мөн Сонгуулийн тойрог, сонгуулийн хэсэг, санал өгөх байрны талаарх мэдээлээ бүртгэл.мн сайтаасавах боломжтой юм.Хэрвээ интэрнэтээс мэдээлэл авах боломжгүй бол харьяа хэсэг дээрээ очиж цаасан хэлбэрээр танилцах боломжийг бүрдүүлсэн байна. Мөн гэр бүлийнхээ гишүүдийнхээ мэдээллийг ч мөн давхар авах боломжтой.

Сонгуулийн өдөр бид хурууны хээгээ уншуулж байж саналаа өгнө. Зарим тохиолдолд хурууны хээ уншихгүй үе бий. Энэ тохиолдолд сонгогч таны иргэний үнэмлэхийг үзнэ. Хэрвээ иргэний үнэмлэхээ гээсэн эсвэл хөдөө орон нутаг руу явуулсан бол саналаа өгөхдөө ТҮЦ машинаас авсан иргэний үнэмлэхний лавлагаагаар сонгуульд оролцож болно гэдгийг албаныхан дуулгалаа.

Сонгуулийн өдөр санал авах байруудад дэлгэц байрлуулна. Энэ дэлгэцэн дээр тухайн сонгогчийн зураг гарсанаарнамын ажиглагч нарт давхар шалгах боломжийг бүрдүүлсэн байна. Мөн нийслэлийн хэмжээнд ажиллах 403 санал авах байрандтус бүр 2 дэлгэц байрлуулах талаар чиглэл өгчээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Сайхнаа
оффшорт цэвэр мөнгө гэж бдаггүй. Бүгд нуусан бохир мөнгө Женко Баттулга бизнес хийдэг хүн ч гэсэн 225 сая $ тайлбар хийх хэрэгтэй... .Арай төмөр замаас хуссан мөнгөө аваачаад хийсэн юм биш вайгаа
2017/06/26 93.115.95.205
Зочин
Женкогийн Баттулгын оффшор дахь мөнгө 1,1 тэрбум доллар гэдэг бол хоёр #ЭРДЭНЭТ үйлдвэрийг худалдаад авах мөнгө шүү дээ. Улстөрөөс бүр мөсөн зайлуулах хүн бол Халтмаагийн Баттулга мөн
2017/06/25 62.102.148.67
Саруул
Женкогийн Милл Хаус ХК-ийн машинд Говь-Алтайн сонгогчдод тараах 1 тэрбум гаруй ₮ ачиж явжээ. Офшоорын мөнгөө буруу юманд зарцуулж байна даа.
2017/06/25 109.163.234.5