8o
Улаанбаатар хот
mobile menu

Ерөнхийлөгчийн сонгууль -2017: Нэр дэвшигчдийн хэлсэн ОНЦЛОХ ишлэлүүд

2017-06-25 00:15:00

Өчигдөр буюу одоогоос хэдхэн цагийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн халз мэтгэлзээн МҮОНТ-ээр шууд дамжууллаа.  Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч М.Энхболд, Х.Баттулга, С.Ганбаатар нарын халз мэтгэлзээний үеэр хэлсэн ОНЦЛОХ ишлэлүүдийг хүргэж байна. 


МАН-аас нэр дэвшигч М.Энхболд:  60 тэрбумын бичлэг эвлүүлэг

1.    60 тэрбумын бичлэг анх гарахад нь би эвлүүлэг гэж хэлж байсан. Одоо ч энэ байр суурин дээрээ байгаа. 
2.    Хямрал, хагаралын эсрэг би ажиллана. 
3.    Улс төрд хүний хувийн зан чанар нөлөөлдөг гэж боддог. Эцэг эхээс заяасан зөөлөн аядуу зантай. 
4.    Бид өнгөрсөн хугацаанд төр засгийн ажлыг аваад хийж байна. Ажлын хариуцлага тооцсон нөхдүүдээс түрүүчээс нь хариуцлага тооцсон
5.    Үндэсний баяр наадам Эрийн гурван наадмыг ЮНЕСКО-гийн биет бус соёлын өвд бүртгүүлсэн. Би Сүхбаатарын талбайг төсвөөс нэг ч төгрөг гаргалгүй засаж гүйцэтгэсэн. 
6.   Би Олимпийн бэлтгэл сургуулилтын зардлыг 6 сая төгрөг байхад 2007 онд Ерөнхий сайд байхдаа 6 тэрбум болгосон. 
7.    Таван толгойн орд газрын 14 хувийн эзэмшилтэй байсан нөхдүүдийг 4 хувь болгосон. Энэ бол нэг сайдын шийдсэн асуудал биш. Кабинетаараа шийдсэн асуудал байсан.
8.    Иргэн, байгууллагад нэг зарчмаар үйлчилдэг ийм шүүх эрх мэдлийн байгууллагыг бий болгох ёстой.
9.    Ардчилсан нам 10 мянган төгрөг амласан байсныг хүүхдүүдэд бүтнээр нь олгосон.
10.    Үндэсний эв нэгдлийн Засгийн газар эвлэж, нэгдэж, эх орныхоо төлөө их зүйл хийж бүтээсэн. 

АН-аас нэр дэвшигч Х.Баттулга: Энэ их газар хөрс, мал аж ахуйгаас гарч байгаа баялгаар 100 хувь дотооддоо хүнсээ үйлдвэрлэхийг дэмжиж ажиллана


1.    Монгол орны эдийн засаг энгийн. Бид хямрал гэж яриад байна. Хямруулсан байна. 
2.    Өнөөдөр Монгол Улсад баян ба ядуу гэсэн хоёрхон анги үүссэн. 
3.    Сонгууль болохоор би олон үйлдвэр авсан тухай яриа гараад байдаг. Тийм юм байхгүй
4.    Боловсролын салбар дампуураад удаж байна. Бодлого нь тогтмол биш болсон.
5.    Хөтөлбөр бүтээн байгуулалтаа боловсролтойгоо уялдуулбал залуус ажилтай, ажлын байртай байх юм.
6.    Хөдөөгийн хөгжил, хөдөөгийн нүүдлийг багасгасан ажил хийсэн. Хэлбэл их зүйл байна.
7.    Их Эзэн Чингис хааныхаа хөшөөг босгосон нь бахархалтай ажил гэж боддог.
8.    2008 оны наймдугаар сарын 14-нд миний удирдлагад байсан Жудо бөхийн холбооны тамирчин Н.Түвшинбаяр олимпийн аварга авчирснаараа ямар ч улс төрийн лидерүүд хийж чадаагүй эвлэрлийг хийж чадсан гэж бодсон.
9.    Ерөнхийлөгчийн сонгуультай миний гэр бүл ямар ч холбоогүй. Хувь хүнд гэр бүлийн нууц гэж байх ёстой. 
10.    Энэ их газар хөрс, мал аж ахуйгаас гарч байгаа баялгаар 100 хувь дотооддоо хүнсээ үйлдвэрлэхийг дэмжиж ажиллана. 

МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар:  Намайг доромжлох тусам би өнгө орох болно


1.    Монгол Ардын Хувьсгалт Намтай хамтарч бид Монголын ард түмэнтэй хариуцлагын гэрээ байгуулсан. 
2.    Стратегийн том ордуудыг бид ард түмний дундын өмч болгоно. 
3.     Би мянга мянган хүний босгосон Монголын Үйлдвэрчний Холбоо, Эрс шинэчлэл хөдөлгөөн зэргийг шинэчилж, хөл дээр нь босголцсон
4.    Хүн болгоноо боловсролтой болгох ёстой.
5.    МАХН-д би сар орчмын өмнө элссэн. Үүнийг хүмүүс гайхахгүй байх гэж бодож байна.
6.    Офшорын эсрэг гэсэн нүгэлт хуулийг цуцалж өмнө нь хулгай хийсэн хүмүүстэй хариуцла тооцох ёстой. 
7.    Авлига гэдэг бол ядарч байгаа хүүхдийн сүүлчийн тариаг хулгайлж байгаа зүйл шүү дээ
8.    Өнөөдөр фэнг-шүгээс илүү 60 тэрбумын асуудлыг ярих ёстой.
9.   Намайг доромжлох тусам би өнгө орох болно.
10.    Ард түмнийхээ төлөө зүтгэж байхад надад ямар ч 65 саад болохгүй

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Гэрлээ
оффшорт цэвэр мөнгө гэж бдаггүй. Бүгд нуусан бохир мөнгө Женко Баттулга бизнес хийдэг хүн ч гэсэн 225 сая $ тайлбар хийх хэрэгтэй... .Арай төмөр замаас хуссан мөнгөө аваачаад хийсэн юм биш вайгаа
2017/06/26 62.210.105.116
sanaa zovogch
enkhbold yag huuheldei shig blaa kkk ganbaatar yag l lekts unshij baa ym shig unen ineedtei ymaa enkhbold model ymuu kkkkk
2017/06/25 122.201.23.91
irgen
ganbaatariin tsaana enkhbayar bgaa sh dee humuusee
2017/06/25 122.201.23.91
irgen
ene metgeltseen humuusiin dund yarigdaj bui hov jiveer blj duuslaa battulgiin helsneer yag onoo ueiin baidal tor yu hiij bggag gargaagui man iin humuus yavuulsan gedgiig medeh uu ganbaatariin tsaana
2017/06/25 122.201.23.91
Энхэ
Женкогийн Баттулгын оффшор дахь мөнгө 1,1 тэрбум доллар гэдэг бол хоёр #ЭРДЭНЭТ үйлдвэрийг худалдаад авах мөнгө шүү дээ. Улстөрөөс бүр мөсөн зайлуулах хүн бол Халтмаагийн Баттулга мөн
2017/06/25 199.249.223.62
үнэн
Мэтгэлцээн нэртэй тавилттай жүжгийн асуултуудыг ямар хүн хийсийн болоо.Ямарч байсан МАН-ын гар хөл бологчдын нэг байж таарна.Дэндүү.
2017/06/25 202.179.25.198
Сайхнаа
Женкогийн Милл Хаус ХК-ийн машинд Говь-Алтайн сонгогчдод тараах 1 тэрбум гаруй ₮ ачиж явжээ. Офшоорын мөнгөө буруу юманд зарцуулж байна даа.
2017/06/25 185.38.14.215
Иргэн
Ийм мэтгэлцээн гэж юу байсийн.Ёстой нэг ядуу дорой улсууд бүгд л ядуугаараа дуусахийн байна л даа..Зүгээр л асуулт хариултын АХА л байлаа ш дээ.
2017/06/25 202.179.25.138
Үнэн
Хамгийн товч бөгөөд шударга цоглог хариулттай хүн бол Ганбаатар байсан даа...Энхболд нь дүмбийгээд Баттулга нь булзааруулаад арай л бишээ.
2017/06/25 202.179.25.138
Болд
Женко Баттулга 1,1 тэрбум доллар #оффшорт нуучихдаг. "Чингис бонд"-ын дайтай мөнгө байна шүү нөхөд өө❗️С.Баярцогт хажууд нь сонирхогч юм байна. #Ноцтой
2017/06/25 65.19.167.130
Ариунаа
Женкогийн Баттулгын оффшор дахь мөнгө 1,1 тэрбум доллар гэдэг бол хоёр #ЭРДЭНЭТ үйлдвэрийг худалдаад авах мөнгө шүү дээ. Улстөрөөс бүр мөсөн зайлуулах хүн бол Халтмаагийн Баттулга мөн
2017/06/25 199.249.223.64
Энхэ
Хүүүш ингэхэд Овоолсон шорооноос 1.1 тэрбум долларын Оффшор арай үүссийн биш биз???
2017/06/25 166.70.207.2
Гэрлээ
Женкогийн Милл Хаус ХК-ийн машинд Говь-Алтайн сонгогчдод тараах 1 тэрбум гаруй ₮ ачиж явжээ. Офшоорын мөнгөө буруу юманд зарцуулж байна даа.
2017/06/25 89.248.166.157
Зочин
Энхболд илүү ажил хэрэгч байсан
2017/06/25 202.21.106.129
Анхаа
Ганбаатар мундаг
2017/06/25 49.0.133.146
Gombo
Ganbaa tasarhai bailaa
2017/06/25 103.229.120.177
zochin
uneheeriin ganbaatar asuultandaa onobchtoi hariulj baina daa angliar asuult tabisan bol ganbaatar unen tasarhai boloh bailaa ondor medlegtein haragdaj baina amjilt husei.
2017/06/25 202.179.25.102
  • Recent
  • Most Read
  • Most Comment