Долдугаар сар гараад тарваган тахал өвчний шинж тэмдэг эхэлж, уг өвчний халдвараар өвчлөх тохиолдол гардаг. Тарваган тахал өвчин нь нийгмийн эрүүл мэндийн онцгой байдал үүсгэх хэмжээний ач холбогдол бүхий дэгдэлт хэлбэрээр тохиолддог юм. Тиймээс ЗӨСҮТ-ээс иргэдэд хандан сэрэмжлүүлэг гаргаж “Тарваган тахал өвчний хариу арга хэмжээ” сэдэвт хээрийн иж бүрэн үзүүлэх сургуулийг зохион байгуулах гэж байна. Дээрх төвийн сургалтад нийт ажилчдын бэлэн байдлыг хангах, сайжруулах, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны бэлтгэл ажлын хүрээнд зохион байгуулж байгаа юм байна.
Тарваган тахал өвчнөөс сэргийлээрэй
2017-06-23 15:15:52