Малчид, тариаланчид, иргэдийн анхааралд:
Зургаадугаар сарын 24-нөөс ихэнх нутгаар халж, хурц нартай байхыг анхааруулж байна.
6 дугаар 23-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 11-13 градус, өдөртөө 27-29 градус дулаан байна.
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө Алтайн уулсаар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө Алтайн уулсаар зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангайн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 8-13 градус, өдөртөө 23-28 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 16-21 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 27-32 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 7-11 градус, өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 27-32 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүнээс секундэд 6-11 метр. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр 7-12 градус, бусад нутгаар 11-16 градус, өдөртөө бүх нутгаар 28-33 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө 12-14 градус, өдөртөө 28-30 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Нутгийн зүүн өмнөд хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө Дорноговийн нутгаар 13-18 градус, бусад нутгаар 9-14 градус, өдөртөө бүх нутгаар 24-29 градус дулаан байна.
2017 ОНЫ 06 ДУГААР САРЫН 24-НӨӨС 06 ДУГААР САРЫН 27-НЫГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ:
24-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, 25-26-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын баруун хойд хэсгээр, 27-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг болон төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 24-25-нд Алтайн уулсаар, 26-27-нд зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.
- Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 26-31 градус,
- Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод Монголын тал нутаг болон Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 33-38 градус,
- Бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 29-34 градус дулаан байна.
Хугацааны эцсээр баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.