Дорноговь аймгийн Сайншанд сумын III багийн нутаг, Улаанхошуу хэмээх газарт салхилж явсан хүүхдүүд рүү үл таних этгээд дайрч хутгалаад зугтаасан хэрэг энэ сарын 09-нд гарсан байна. Тухайн үед хүүхдүүд хутгалууллаа гэх дуудлагыг цагдаагийн газарт өгч, шалгуулж эхэлжээ. Хүүхдүүдийн хувьд хүнд бэртэл авсан учраас яаралтай хагалгаанд орсон гэдгийг албаны эх сурвалж хэлж байна. Нэг нь цээжин газраа хутгалуулж их хэмжээний цус алдсан бол нөгөө нь өгзгөн тус газартаа хутгуулжээ. Цагдаагийн алба хаагчид хэргийг мөрдөн шалгаж сэжигтэн Б-г илрүүлэн баривчилжээ.