Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч нь сонгуулийн сурталчилгааг санал авах өдрөөс 20 хоногийн өмнө буюу энэ сарын 6-нд эхлүүлсэн. Харин сонгуулийн сурталчилгааг санал авах өдрөөс нэг хоногийн өмнө буюу маргааш дуусгана.
Сурталчилгааны сүүлийн өдөр буюу маргааш нь буюу 25-ны ням гаригт Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд МАН-аас УИХ-ын дарга М.Энхболд, АН-аас УИХ-ын гишүүн асан Х.Баттулга, МАХН-аас УИХ-ын гишүүн асан С.Ганбаатар нар 21:00 цагаас МҮОНРТ-ээр шууд мэтгэлцэхээр болсон билээ.
Нэр дэвшигчдийн ХАЛЗ мэтгэлцээний тов гарлаа
2017-06-23 10:55:00