8o
Улаанбаатар хот
mobile menu

“Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөр Баянгол дүүрэгт нээлтээ хийлээ

2017-06-22 08:59:40

Монгол улсын засгийн газрын энэ оны 112 дугаар тогтоолоор “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг баталсан. Улмаар төслийн нээлтийг 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэгт өртөөчлөн нээж байгаа бөгөөд өнөөдөр Баянгол дүүрэгт нээлтээ хийлээ.

Уг хөтөлбөрийн зорилго нь Монгол улсын хүн амын өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгааны нэг болж буй элэгний хатуурал, элэгний хавдрын өвчлөл нас баралтыг бууруулах үүний тулд элэгний өвчний шалтгаан болсон элэгний вирусын халдварын тархалтыг хяналтад авах явдал юм.

Баянгол дүүргийн тухайд элэгний өвчлөл өндөртэйд тооцогддог байна. Тийм ч учраас хөтөлбөрийн нээлтэд оролцож, элэгний өвчлөлийн талаар мэргэжлийн эмчийн зөвлөгөөг авахаар, анхан шатны үзлэг, оношлогоог хийлгэхээр дүүргийн 600 орчим иргэн иржээ.

Түүнчлэн  иргэдэд дүүргийн нэгдсэн эмнэлгээс гадна ХӨСҮТ, ХСҮТ, ГССҮТ, Улсын нэгдсэн төв эмнэлэг, ЗООНОЗ-ын өвчин судлалын үндэсний төв зэрэг эрүүл мэндийн есөн байгууллагын мэргэжилтнүүд үзлэг оношлогоо хийж үйлчиллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment