Сонгуулийн ерөнхий хороо Ерөнхийлөгчийн сонгуулийн саналын хуудас, санал тоолох төхөөрөмжийг аймаг, нийслэлийн дүүргүүдийн сонгуулийн хороодод хүргүүлэх ажлыг төлөвлөгөө, хуваарийн дагуу энэ сарын 14-ний өдөр эхлүүлсэн байна. Саналын хуудас, санал тоолох төхөөрөмжийг алслагдсан аймгуудад онгоц, нисдэг тэргээр, бусад аймаг, нийслэлийн дүүргүүдийн сонгуулийн хороодод машинаар цаг хугацаанд нь тээвэрлэн хүргүүлж өчигдөр дууссан тухай СЕХ-оос мэдээллээ.
Саналын хуудас, санал тоолох төхөөрөмжийг хүргэж дуусгажээ
2017-06-21 10:15:00