8o
Улаанбаатар хот
mobile menu

Зам дээр ус ихээр тогтсоны улмаас түгжрэл үүсчээ

2017-06-20 15:04:17

Өнөөдөр 14:30 минутын байдлаар Баянзүрх дүүргийн нутаг "E mart" худалдааны төвийн уулзвар, Сүхбаатар дүүргийн нутаг 100 айлаас хойш Иргэний бүртгэлийн ерөнхий газар хүртэл, мөн 100 айлаас зүүн тийш Сэлэнгэ зочид буудал, 10 дугаар хорооллоос 1 дүгээр хороолол, арын зам дагуух автозамууд, Саппоро төвийн уулзвараас Хорооллын эцэс, Бөмбөгөр худалдааны төв, Гэсэр сүмийн уулзварын авто замуудад их хэмжээний ус тогтсоны улмаас хөдөлгөөний эрчим удааширч, түгжрэл саатал бий болж байна.

Мөн Үндсэний соёл амралтын хүрээлэнгийн баруун урд байрлах Нүхэн гарцнаас Дунд голын салдаг уулзвар хүртэлх автозамын хөдөлгөөнийг түр хугацаагаар хаасан болохыг мэдэгдье.

Иймд эрхэм жолооч та дээрх чиглэлээс бусад замыг сонгон, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, явган зорчигч иргэдийг хүндэлж зорчихыг зөвлөж байна 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл