8o
Улаанбаатар хот
mobile menu

Нарангаас Орбитын тойрог хүртэлх 1.3 км авто замын ажил энэ сарын 27-ноос эхэлнэ

2017-06-20 11:30:22

Нийслэлийн Замын сангийн хөрөнгө оруулалтаар Сонгинохайрхан дүүргийн 1-р хороо, Нарангийн авто замаас Орбитын авто зам хүртэлх 1.3 км авто замын ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.

Тус ажлын гүйцэтгэгчээр “Трүй Рөүд” ХХК шалгарсан бөгөөд энэ сарын 27-ноос аравдугаар сарын 31-ний өдөр хүртэл хийж гүйцэтгэхээр болж, 1.4 тэрбум төгрөгийн гэрээ байгуулжээ. Авто замын урт нь 1.3 км, зорчих хэсгийн өргөн нь 7м, хоёр талаараа 1.5м өргөн явган хүний замтай, иж бүрэн гэрэлтүүлэгтэй байх юм.

Өнөөдрийн байдлаар захиалагчийн зүгээс трассын дагууд газар дээр нь хэмжилт судалгааны ажлыг хийж, нийслэлийн Газрын албанд дэвсгэр зургийг хүргүүлсэн байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл