8o
Улаанбаатар хот
mobile menu

ЦУОШГ: Ихэнх нутгаар үргэлжилсэн бороо орно

2017-06-20 09:01:41

ЦУОШГ-аас өнөөдөр төвийн аймгуудын нутгаар, 21-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр бороо орж сэрүүсч, 23-наас ихэнх нутгаар хална гэж мэдээллээ. 

2017 оны 06 дугаар сарын 20-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: 

Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун  болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо орно.Дуу цахилгаантай. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи төв болон говийн аймгуудын нутгаар зүүн өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 15-20 градус, Алтайн өвөр говиор 30-35 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 25-30 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл