8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: УИХ-ын нэр бүхий нэгэн гишүүн хүчингийн хэрэгт холбогдож, Удам дамжин шүтэж ирсэн бурхныг нь дээрэмдсэн өдөр

2017-06-19 18:40:00

Амьдрал гэдэг энэ агуу ертөнцөд ирсэн хүн бүхэн урт удаан аз жаргалтай амьдрахыг хүсдэг. Нэг олдох амьдралаа хүссэнээрээ өнгөрүүлж болно энэ таны эрх. Гэхдээ зорилго, төлөвлөгөөгүй байхаас татгалзаарай. Эрхэм уншигч та бүхэндээ шинэ 7 хоногийн мэнд хүргэе. Үдэш бүрийн энэ цаг мөчид учран золгодог “Монголын нэг өдөр” тойм булангаа хүргэхэд бэлэн боллоо. Тоймоо хүлээн авна уу.

60 тэрбумын бичлэг хийсэн гэх Д.Доржзодовын талаар хэн юу хэлэв

60 тэрбум төгрөгний бичлэг хийсэн Д.Доржзодов гэгч залуу нийгэмд нэлээд шуугиан тарьлаа. Өнгөрсөн долоо хоногт дуулианы эзэн Д.Доржзодовыг баривчлах, эсвэл хамгаалалтад авч байна гэж хуулийн байгууллага баахан жүжиг тарив. Одоогоор Д.Доржзодов УИХ-ын гишүүн асан  Ц.Оюунгэрэлийнд түр орогнож байгаа. УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл АН-аас нэр дэвшигч Х.Баттулгын сонгуулийн ажлаар хөдөө орон нутагт ажиллаж байгаа бөгөөд тус ажлыг дуусгаад Д.Доржзодовт байрлах байр олж өгнө хэмээн хэлсэн. Тэрбээр эхнэр хүүхдийн хамт амьдардаг бөгөөд энэхүү дуулиан дэгдсэнээс хойш 2 сарын хугацаанд  гэр бүлтэйгээ уулзаж чадаагүй хөдөө  явуулсан гэнэ. Учир нь хуулийн байгууллагынхан тус залуугийн  гэр бүлийг нь тагнаж, чагнах, гэрийнхэнэ гадаа байнга танихгүй хүмүүс эргэлддэг учраас аюулгүй байдлаа хангаж, эхнэр хүүхдээ хөдөө явуулсан гэнэ. Тус хэргийг хуулийн байгууллага шалгаж байгаа бөгөөд тун удахгүй хэргийн үнэн мөн олдох биз ээ. Харин одоо 60 тэрбумын бичлэг хийсэн гэх Д.Доржзодовын талаар цахим сүлжээнийхэн юу гэж хэлсэн талаар мэдээлэл хүргэе. Үргэлжлэлийг энд дарж уншина уу.

Нэр дэвшигчид мөрийн хөтөлбөрөөрөө биелүүлж чадах уу

Хэдхэн хоногийн дараа Монгол улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгууль болох гэж байна. Хэдхэн хоногийн өмнө УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль "Эх орон тусгаар тогтнолын үнэтэй сонгууль болж магадгүй" хэмээн хэлсэн нь олон нийтийн анхаарлыг маш их татсан. Түүний хэлсэн энэ үг манай улсын улс төр, нийгэм, эдийн засаг ямар байдалд хүрсэнийг шууд илтгэнэ. Тийм ч учраас хэдхэн хоногийн дараа болох Ерөнхийлөгчийн сонгуульд та бүхэн идэвхитэй оролцож, сонголтоо зөв хийхийг дахин сануулж байна. Монголчууд бид хэлдэг биш хийдэг,эх орон, ард түмэн тусгаар тогтнолынхоо төлөө тууштай ажиллах чин хүсэлтэй,зоригтой шийдвэр гаргах тийм л Ерөнхийлөгчийг бид хүсэж байна. Ингээд  МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар, МАН-аас нэр дэвшигч М.Энхболд, АН-аас нэр дэвшигч Х.Баттулга нарын мөрийн хөтөлбөрийг танилцуулж байна. Мөрийн хөтөлбөртэй сайтар танилцаж сонголтоо зөв хийхийг уриалж байна. Аль нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөр ажил хэрэг болох боломжтой вэ. Ерөнхийлөгч болсоныхоо дараагаар мөрийн хөтөлбөрөө биелүүлж чадах уу.  Үргэлжлэлийг энд дарж уншина уу. 

Удам дамжин шүтэж ирсэн бурхныг нь дээрэмджээ

Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх газар, Хэнтий аймаг дахь Цагдаагийн газар, Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид их хэмжээний хохиролтой дээрэмдэх гэмт хэргийг мэргэжлийн өндөр ур чадвар гарган илрүүллээ. 

Хэнтий аймгийн Чингис хотод оршин суух иргэн Г-ийн гэрт үл таних хоёр хүн дайран орж, гэрийн эздийг айлган сүрдүүлж, XV-XVI зууны үед хамаарах хосгүй үнэт “Сармагчин дүртэй бурхан”-ыг дээрэмдэн авч явсан байна. Уг хэргийг 1987-1990 онд төрсөн, Улаанбаатар хотод оршин суух хаягтай Н, Э, А нар бүлэглэн үйлдсэн болохыг цагдаагийн алба хаагчид хамтран шуурхай илрүүлж, холбогдох ажиллагааг хийж байна.  

Энэхүү бурхныг ганеш гэж нэрлэдэг бөгөөд эд баялаг, аз жаргал, амжилт авч ирдэг заан толгойт бурханы хувилгаан бичин дүрт бурхан аж. Хохирогч Г-ийн гэр бүлийнхэн уг бурханыг 400 гаруй жилийн өмнөөс удам дамжин шүтэж ирсэн талаараа мэдүүлжээ. 

Сэжигтэн Н, Э, А нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, Хэнтий аймаг дахь Цагдаагийн газарт шалгаж байна.  

Усанд эндэж 6 хүүхэд амиа насаа алджээ

2017 он гарсаар улсын хэмжээнд ой, хээрийн түймэр Нийслэлд 16, 11 аймгийн 55 суманд 86 удаа, нийт 102 удаа гарсан байна.Өнөөдрийн байдлаар усны ослын тохиолдол 9 аймгийн 16 сум, нийслэлийн 3 дүүрэгт 23 удаа гарч, 28 хүн / хүүхэд -6, насанд хүрэгсэд -22/ амь насаа алджээ.Иймд иргэд бага насны хүүхдийг гол ус руу явуулахгүй байх, согтууруулах ундаа хэрэглэсэн үед гол усанд орохгүй байх, хүүхдэд тавих анхаарлаа дээшлүүлэх, гол ус гатлахдаа баталгаатай зам гүүрээр зорчиж болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

УИХ-ын нэр бүхий нэгэн гишүүн хүчингийн хэрэгт холбогджээ

Энэ сарын 12-ны өдөр Н гэгч бүсгүй "УИХ-ын гишүүн .......... хүчиндүүллээ гэсэн дуудлага"  Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст ирсэн байна.  Н бүсгүйн гомдлыг тус хэлтэсийн байцаагч нар маш нууц байдлаар шалгаж байгаа аж.  Одоогоор эл хэрэгт холбогдох нотлох баримтуудыг шинжлүүлэхээр Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнд хүргүүлээд байгаа талаар эх сурвалж хэллээ. Бид энэ талаар мэдээлэл авахаар Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэстэй холбогдсон боловч, бидэнд ямар нэгэн хариу өгөхөөс татгалзлаа. Баттай эх сурвалжийн мэдээлсэнээр тус хүчингийн хэрэгт холбогдсон хүн нь МАН-ын гишүүн юм байна. Өмнө УИХ-ын гишүүдийн төрийн ордонд архидан согтуурч, тамхи татдаг ёс зүйгүй үйлдэлүүд ил болж байсан. Харин одоо УИХ-ын гишүүдийн ёс зүйгүй үйлдэлүүд хэрээс хэтэрч, эмэгтэй хүн хүчиндсэн хэрэг дэлгэгдлээ. Бид энэ хэргийн талаар эргэн мэдээллэх болно. 

Нээлттэй ажлын байранд анкет бөглүүлэн зуучилж байна

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны нээлттэй хаалганы өдөрлөг өнөөдөр эхэллээ. Өдөрлөг хоёр өдөр үргэлжилэх бөгөөд маргааш өндөрлөх юм байна. Өдөрлөгт Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагуудаас ХНХЯ-ны харьяа Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар өргөн бүрэлдэхүүнээр ажиллаж, иргэдэд хэрэгтэй дэлгэрэнгүй мэдээлэл өгч байна. Мөн мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв болон сургалтын төвүүд иргэдэд мэдээлэл өгөхөөс ажил иргэдийг ажил зуучлахаар нээлттэй ажлын байранд анкет бөглүүлж байна.  Тус өдөрлөгт 60 орчин аж ахуйн нэгж байгууллага оролцож хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж, ажлын байрны, цалин хөлсний асуудлаар төрөөс баримталж буй бодлого, эрх зүйн шинэчлэлийг танилцуулах арга хэмжээг мөн зохион байгуулагдах юм байна.  

Үүнээс гадна мэргэжил сургалт үйлдвэрийн төв өөрсдийн хийсэн бүтээлээ дэлгэн танилцуулж хэрхэн хийх талаар мэдээлэл өгч байсан юм.  Мөн эрүүл мэндийн даатгалын сан, Нийгмийн даатгалын сангийн чөлөөт мөнгөн үлдэгдлийг зөв зохистой зарцуулах зорилгоор хэрэгжүүлж буй эмчилгээ оношилгооны үнийн чөлөөлөлт, эмийн үнийн хөнгөлөлт болон бусад үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой. Өдөрлөг маргааш өндөрлөнө.

БНХАУ-ын иргэд дахин хүүхэд хулгайлахыг завджээ

Хэдхэн хоногийн өмнө БНХАУ-ын сэтгэцийн эмгэгтэй эмэгтэй гурван монгол охиныг хулгайлахыг завдсан хэрэг гарсан. Тус хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа бөгөөд тус сэтгэцийн өвчтэй эмэгтэй сэтгэцийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. Тус хэрэг намжаагүй байхад БНХАУ-ын иргэд дахин хүүхэд хулгайлахыг оролдсон гэх мэдээлэл гарч эхэллээ. Тодруулбал, Энэ сарын 12-ны өдөр “Драгон” төвөөс хот хоорондын шугамын автобусаар Орхон аймаг руу явах гэж байсан нэгэн иргэний гурван настай эрэгтэй хүүхдийг хулгайлахыг завдсан байна. Хүүхэдтэй хамт явж байсан хүн тасалбар бичүүлэхийн хооронд 3 настай хүүхдийг нь үл таних этгээдүүд тэврэн гарч явсан аж. Ингээд хүүхдийг авч явсан хүн яаралтай цагдаагийн байгууллагад мэдэгдэж, мэдээлэл өгснөөр цагдаагийнхан яаралтай ажиллаж ойролцоох орон сууцнаас хүүг олж, асран хамгаалагч нарт хүлээлгэн өгчээ.Сэжигтэн этгээдүүд эхнэр нөхөр бөгөөд Хятадын иргэн юм байна.  Хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст шалгаж байна.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зуныхаа амралтаар өвөөгийндөө очсон 2 хүүхэд галд амиа алджээ

Төв аймгийн Эрдэнэ сумын дөрөвдүгээр баг "Эмээлжийн ар" гэх газарт 68 настай  эрэгтэй Н, 9 настай эмэгтэй Н, 11 настай эрэгтэй Н нар гэртэйгээ шатаж нас барсан харамсалтай хэрэг гарсан байна. Одоогоор галын шалтгааныг тодруулахаар аймгийн цагдаагийн хэлтэст шалгаж  байгаа аж.  

Уг галын улмаас амиа алдсан хүүхдүүд зуныхаа амралтаар өвөөгийнхөө очоод байсан гэдгийг эх сурвалж мэдээллэсэн байна.  

Гадаадад саналаа өгсөн иргэдийн саналын хуудсыг хүлээлгэн өгөв

Гадаад улсад байгаа сонгогчдын санал авах ажил энэ сарын 10,11-ний өдөр болсон билээ. Гадаад улсад байгаа иргэдээс сонгуульд оролцож саналаа өгөхөөр 7209 иргэн бүртгүүлж тэдгээрээс 4816 иргэн буюу 66.8 хувь нь Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар байрладаг  33 улс дахь 45 салбар комиссын тогтоосон санал авах байранд очиж  саналаа  өгсөн байна.

Гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах Төв комисс гадаад улсад саналаа өгсөн сонгогчдын битүүмжилсэн дугтуйнд хийсэн саналын хуудсыг Сонгуулийн Ерөнхий Хороонд өнөөдөр хүлээлгэн өгөв.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Sanal aa ugsun hund
Ene ch neg itgel unemshil muutai sanagdaad bgaa daa. ! Dugtuig zadlaj uzeed l bugdiig n M.E-iin neriig n duguulaad l boloo shuu dee. ?? Ene bol jiriin neg jujig l dee. ! M.E -g demjij bgaa gesen bsan
2017/06/20 119.104.4.34