Энэ сарын 12-ны өдөр Н гэгч бүсгүй "УИХ-ын гишүүн .......... хүчиндүүллээ гэсэн дуудлага" Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст ирсэн байна. Н бүсгүйн гомдлыг тус хэлтэсийн байцаагч нар маш нууц байдлаар шалгаж байгаа аж. Одоогоор эл хэрэгт холбогдох нотлох баримтуудыг шинжлүүлэхээр Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнд хүргүүлээд байгаа талаар эх сурвалж хэллээ. Бид энэ талаар мэдээлэл авахаар Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэстэй холбогдсон боловч, бидэнд ямар нэгэн хариу өгөхөөс татгалзлаа. Баттай эх сурвалжийн мэдээлсэнээр тус хүчингийн хэрэгт холбогдсон хүн нь МАН-ын гишүүн юм байна. Өмнө УИХ-ын гишүүдийн төрийн ордонд архидан согтуурч, тамхи татдаг ёс зүйгүй үйлдэлүүд ил болж байсан. Харин одоо УИХ-ын гишүүдийн ёс зүйгүй үйлдэлүүд хэрээс хэтэрч, эмэгтэй хүн хүчиндсэн хэрэг дэлгэгдлээ. Бид энэ хэргийн талаар эргэн мэдээллэх болно.
Хүчингийн хэрэгт холбогдсон УИХ-ын гишүүн хэн байв
2017-06-19 17:26:00