8o
Улаанбаатар хот
mobile menu

Замын тэмдэг, тэмдэглэгээг шинэчлэн сайжруулах аян эхэллээ

2017-06-17 11:45:00

Аялал жуулчлалын улирал эхэлж, Олон улсын болон улсын чанартай авто замаар зорчиж буй тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчим нэмэгдэж байгаатай холбогдуулан Зам, тээврийн хөгжлийн яамнаас авто замын тэмдэг, тэмдэглэгээг шинэчлэн сайжруулах сарын аяныг энэ сарын 15-наас эхлэн нэг сарын хугацаанд зохион байгуулахаар болжээ.

Аяны хүрээнд Олон улсын болон улсын чанартай авто зам, замын байгууламжуудын тэмдэг, тэмдэглэгээнд үзлэг шалгалт хийж, тавигдсан тэмдэгүүд стандартад нийцэж байгаа эсэхэд хяналт тавьж, ослоос урьдчилан сэргийлэх үүргээ гүйцэтгэж чадаж байгаа эсэхэд үзлэг, үнэлгээ хийх юм.

Мөн засаж сайжруулах, стандартын шаардлага хангуулахаас гадна замаас шалтгаалсан ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор шаардлагатай газруудад нэмэлт тэмдэг тэмдэглэгээ, тоноглолыг суурилуулах юм байна. Эдгээр ажлуудыг орон нутгийн зам хариуцагч компани, Замын цагдаагийн алба, Мэргэжлийн хяналтын газар зэрэг байгууллагуудтайхамтран гүйцэтгэх аж. Тус ажил хэрэгжсэнээр “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай” хуулийн хэрэгжилтийг хангуулж, хөдөлгөөний аюулгүй байдал сайжирч, осол аваар буурах ач холбогдолтой юм байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл