8o
Улаанбаатар хот
mobile menu

Согтуу жолооч осол гаргаж, 3 хүн гэмтжээ

2017-06-17 09:20:00

Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Байгалийн түүхийн музейн урд зам тээврийн ноцтой осол өчигдөр гарсан байна. Тодруулбал, “Приус” маркийн хоёр автомашин уулзвар дээр мөргөлдөж, жолооч, зорчигч нарын гурван хүн гэмтэж бэртсэн байна. Осол болох үеэр тухайн автомашинуудад нийтдээ долоон хүн зорчиж явсан аж. Азаар хүний амь нас эрсдээгүй гэдгийг албанынхан хэллээ. Баттай эх сурвалжийн мэдээлснээр нэг автомашины жолооч нь согтуугаар замын хөдөлгөөнд оролцож байжээ. Хэргийг Замын цагдаагийн Мөрдөн шалгах хэлтэст шалгаж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment