Хойд Солонгосын Сунжибаегам тосгонд газар хөдлөөгүй нь тодорхой боллоо хэмээн “www.yonhapnews.co.kr” мэдээллээ. АНУ-ын Геологи судалгааны төв тус улсад 5.1 баллын чичирхийлэл мэдрэгдсэн хэмээн мэдээлсэн юм. Энэхүү мэдээллээс хэдэн цагийн дараа Пхеньян мэдэгдэл хийжээ. Тус улсын удирдлагууд өнгөрсөн оны сүүлээр танилцуулж байсан устөрөгчийн бөмбөгөө Сунжибаегам тосгонд бчигдөр 10.00 цагийн орчимд туршсан гэнэ.“KCNA” агентлаг “Устөрөгчийн бөмбөгийн анхны туршилтыг амжилттай хийлээ” хэмээн мэдээлжээ. Харин Пентагоны зүгээс Хойд Солонгос улсыг устөрөгчийн бөмбөг бүтээх ямар ч боломжгүй хэмээн мэдэгдсээр байгаа юм.
Устөрөгчийн бөмбөг туршжээ
2016-01-07 08:15:00