8o
Улаанбаатар хот
mobile menu

Гэрээт хилчин сонгон шалгаруулах бүртгэл явагдаж байна

2017-06-16 10:20:26

Хил хамгаалах байгууллага 2007 оноос хугацаат цэргийн албыг биеэр хаасан нэгдүгээр зэргийн бэлтгэл үүрэгтэн болон хилийн анги салбарт найман сараас доошгүй хугацаагаар хугацаат цэргийн алба хааж байгаа байлдагч, түрүүчийг хоёр жилийн хугацаатай гэрээт хилчний албанд мэргэшүүлэн улмаар улсын хил хамгаалалтад бие даалган оролцуулж байгаа билээ.

Тэгвэл энэ оны хоёрдугаар ээлжийн гэрээт хилчин сонгон шалгаруулах бүртгэл энэ сарын 9-19-ний хооронд Хил хамгаалах ерөнхий газарт болно.

Гэрээт цэргийн алба хаагчид тавигдах ерөнхий шаардлага:

Эрүүл мэндийн шаардлага хангасан байх. 
Биеийн жингийн зохистой харьцаатай /50 кг-аас дээш жинтэй/ байх.
Эрэгтэй, 29 хүртэлх настай байх. 
160 см-ээс дээш өндөртэй байх.
Бүрэн болон тусгай дунд, дээд боловсролтой байх. 
Ёс зүйн болон сэтгэл зүйн зөв төлөвшилтэй байх.
Ял шийтгэлгүй байх.
Гэр бүлгүйгээр алба хаах боломжтой байх.
Алслагдсан газар, хүндрэлтэй нөхцөлд үүрэг гүйцэтгэх чадвартай байх.

Сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн иргэн нь дараах материалыг бүрдүүлсэн байх:

Хил хамгаалах байгууллагад гэрээний дагуу алба хаах талаар гаргасан өргөдөл. 
Гурван үеийн түүх. 
Иргэний үнэмлэх нотариатаар баталгаажуулсан хуулбар.
Цэргийн үүрэгтний үнэмлэх нотариатаар баталгаажуулсан хуулбар.
Боловсролын үнэмлэх нотариатаар баталгаажуулсан хуулбар.
Эрүүл мэндийн анхан шатны үзлэгээр орсон хуудас.
Баг, хорооны Засаг даргын тодорхойлолт.
Ажиллаж байсан байгууллага, цэргийн алба хааж байсан ангийн тодорхойлолт.
Төрийн албан хаагчийн анкет /маягт 1/.
Зураг /4х6 хэмжээтэй 4 хувь, 3х4 хэмжээтэй 8 хувь/.
Эрүүл мэндийн даатгалын дэвтэр.
Нийгмийн даатгалын болон хөдөлмөрийн дэвтэр.
Цагдаагийн байгууллагын тодорхойлолт.

Дээрх материалын аль нэгийг дутуу бүрдүүлсэн болон ерөнхий шаардлага хангаагүй хугацаат цэргийн алба хаагч, иргэний материалыг өөрт нь болон судалсан отряд /анги/-д нь буцаана. Бүрдүүлэх бичиг баримт бүрэн иргэнийг Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгт дахин хамруулна. Эрүүл мэндийн үзлэгээр “Тэнцсэн” тухай дүгнэлт гарсан хугацаат цэргийн алба хаагч, иргэнээс Ерөнхий шалгалт, Сэтгэлзүйг сорил “Цэргийн албан хаагчийн бие бялдрын бэлтгэлжилтийн шалгуур үзүүлэлт”-ийн дагуу насны ангиллаар шалгалт авах аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл