8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2017-06-16 08:11:27

09:00 цагт: “Нийслэлийн хөрөнгө оруулалтын төлөвлөлтийг богино хугацааны хөгжлийн бодлоготой уялдуулах нь” сэдэвт хурлыг Нийслэлийн ЗДТГ, Дэлхийн Банк хамтран зохион байгуулна. Хаана: Блю Скай зочид буудлын Sapphire танхимд
 
09:00 цагт: Дэлхийн цөлжилттэй тэмцэх өдрийг тохиолдуулан “Газрын доройтлыг тэглэх бодлогыг Монголд хэрэгжүүлэх нь” сэдэвт зангиагүй уулзалтыг ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэн (Тэди төвийн эсрэг талд)-ийн 401 тоот хурлын танхимд зохион байгуулна.

09:00 цагт: Эрүүл мэндийн хөгжлийн төв дээр Биологийн идэвхт бодис оношлуурын шинжээчдийн сургалт болно.

10:00 цагт: 20 гаруй орны 500-аад төлөөлөгчид оролцох "Элэгний С вирус ба хавсарсан халдварууд" АСЕМ-ыг Ерөнхийлөгчийн ивээл дор анх удаа зохион байгуулна. Хаана: Шангрила зочид буудал хурлын заал

10:00 цагт: Барилга, хот байгуулалтын яамны "Барилга, хот байгуулалтын салбарын нээлттэй хаалганы өдөрлөгийг Сүхбаатарын талбайд зохион байгуулна.

11:00 цагт: Нэр дэвшигчдийн мэтгэлцээнд АН-ын нэр дэвшигч оролцох эсэх болон цаг үеийн бусад асуудлаар АН-аас Хэвлэлийн хурал зарлалаа. Хурал Төв шуудангийн урд талын байранд болно.

11:00 цагт: Дэлхийн финтек салбарын хөгжил, амжиргааг дэмжсэн хэрэглээ, Уламжлалт банк санхүүгийн салбарт үүсэх шинэ өрсөлдөөн ба боломжууд зэрэг сэдвээр Анд системс ХХК, Хиймэл оюун ухааны багийн ахлагч болон МУИС-ын Математикийн Хүрээлэнгээс эдийн засгийн сэтгүүлчдэд мэдээлэл өгөх уулзалт хийнэ. Хаана: Хэвлэлийн хүрээлэнгийн Мэдээллийн танхимд.
 
11:00 цагт:
 “Түр хамгаалах байр”-ны нээлт болно. Хан-Уул дүүргийн 7 дугаар хорооны Жаргалантын 1-23
 
11:40 цагт
: Улсын болон орон нутгийн чанартай автозамд гарч буй зам тээврийн осол, хэргийг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор ХЗДХЯам, МУ-д Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Цагдаагийн Ерөнхий газар хамтран “Орон нутгийн зам-Хөдөлгөөний соёл” аяныг эхлүүлж байна. Тус аяны нээлтийн үйл ажиллагаа Сонгинохайрхан дүүргийн нутаг хойд чиглэлийн замд шинээр байгуулагдсан Шалган нэвтрүүлэх товчоонд улс орон даяар нэг цагт эхлэх болно.
 
11:50 цагт: 
“Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлцээ” олон улсын бага хурал ГХЯ-ны “Зөвшилцөл” танхимд болж байна.  Хурлын үр дүнгийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах хүсэлтэй ГХЯ-д ирнэ үү.
 
12:30 цагт: 
Ерөнхий сайдын ивээл дор 2017.06.17-2017.06.26 -ны хооронд зохион байгуулагдах "Зүүн Aзийн Өсвөрийн Шатарчдын Аварга" шалгаруулах тэмцээний талаар хэвлэлийн бага "Монгол ньюс" мэдээллийн төвд зохион байгуулагдна.

16:00 цагт: Монгол зөвлөхүүд олон улсын зөвлөхийн үнэмлэх, цол, гэрчилгээгээ гардаж авна. (М плазад)

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл