8o
Улаанбаатар хот
mobile menu

Он гарсаар 16 хүн амиа хорлохыг завджээ

2017-06-15 10:48:21

Энэ нь он гарснаас хойш 16 хүн амиа хорлохыг завдсанаас гурав нь хүүхэд байгаа гэх мэдээллээс харагдаж байгаа юм. Хамгийн сүүлд гэхэд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт 22 настай эмэгтэй өндөр барилгаас унаж амиа хорлосон харамсалтай хэрэг гарсан билээ. Тэгвэл хоёр хоногийн өмнө Орхон аймгийн Баян-Өндөр суманд 4 давхраас хүн үсрэхийг завдсан байна. Тус аймгийн онцгой байдлын хэлтсийнхэн 24 настай эмэгтэй Ө-ийн амь насыг аварчээ. 

Амиа хорлолтоос гадна бага насны хүүхдүүд өндрөөс унах эрсдэлтэй байдал үүссэн тохиолдол ч хэд хэд бүртгэгджээ. Тодруулбал, саяхан дөрвөн хүүхэд цонх, тагтнаас унах гэж байсныг онцгойгийнхон аварсан байна. Энэ сарын 02-нд гэхэд Хан-Уул дүүрэгт 1-4 насны хоёр хүүхэд тагтнаас унах гэж байсныг шуурхай аварчээ. Урин дулааны цагт гэрийн цонхоо онгойлгоод орхиодог. Энэ үед хүүхдүүд сониуч саваагүй зангаасаа болж цонхоор харах, доош нь юм унагаах гэж оролдож байгаад унадаг байна. Тиймээс эцэг эхчүүдийг анхааралтай байхыг НОБГ-аас сэрэмжүүлж байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment