Говь-Алтай аймгийн МАН-ын хорооны гишүүд танхайран намынхаа нөхдийг зодож хүндээр гэмтээсэн хэрэг гарсан байна. МАН-ын хорооны гишүүн В.Рэнцэндорж, В.Сүррагчаа нар өнгөрсөн сарын 30-ны өдөр Алтай хотын “Залуур Алтай” бааранд архидан согтуурсаны улмаас уг хэрэг гарчээ. Тэдэнд зодуулсан Д.Шинэбаяр, Алтайбаатар нарын биеийн байдал хүнд байгаа бөгөөд нэг нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж.
МАН-ын залуус хоорондоо зодолдож,Д.Шинэбаяр, Алтайбаатар нарын биеийн байдал хүнд байна
2016-01-06 13:28:00