8o
Улаанбаатар хот
mobile menu

Халдвартын эцсээс ”Нарантуул” зах хүртэл засмал зам тавина

2017-06-14 08:34:09

Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа Баянзүрх дүүрэг 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт В хэсэгчилсэн талбайн авто замын ажил үргэлжилж байна.


Уг ажлын хүрээнд цахилгааны шугам сүлжээг шилжүүлэх, газар шорооны ажил, хашлага суулгах, цементбетон суурь хийх, суурь болон өнгө асфальтбетон хучилтын ажлыг хийж, гүйцэтгэх юм. Тиймээс Халдвартын автобусны эцсийн зогсоолоос "Нарантуул" ОУХТ-ийн ар талын хаалга хүртэлх 300м авто замын хөдөлгөөнийг өнөөдрөөс эхлэн 20-ны өдрийг дуустал түр хязгаарлаад байна.

Иргэд тухайн бүсэд зорчихдоо өөр зам сонгон зорчино уу гэж Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment