8o
Улаанбаатар хот
mobile menu

Түвшинширээ суманд хорио цээрийн дэглэм үргэлжилж байна

2017-06-13 17:15:17

Улсын онцгой комиссын ажлын хэсэг Сүхбаатар аймгийн Мөнххаан, Баруун-Урт, Асгат, Дарьганга, Эрдэнэцагаан сум, Бичигт олон улсын худалдааны боомтонд ажиллаж, аймгийн Онцгой комиссыг хуралдуулсан байна.

Тус аймагт мал, амьтны гоц халдварт өвчин энэ оны 01 дүгээр сарын 24-нд гарч, улмаар 04 дүгээр сард хорио цээрийн дэглэмийг цуцалсан. Гэвч Дарьганга, Түвшинширээ суманд вакцин тарьсан малаас дахиж өвчний сэжигтэй тохиолдол илэрсэн. Түвшинширээ суманд хорио цээрийн дэглэм үргэлжилж байна. Уг өвчнөөр нийт 9 сумын 28 голомтод 2932 мал өвчний ил шинж тэмдэгтэйгээр өвчилснөөс 2800 малыг зориудаар устгасан байна.

Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын мэдээлж байгаагаар нийт 2,7 сая малыг вакцинжуулсан нь 96,7 хувьтай байна. Аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс шүлхий өвчинтэй тэмцэхэд 176 сая төгрөг зарцуулжээ. Тус аймагт 1,3 сая хээлтэгч мал байдгаас одоогийн байдлаар 82,3 хувь буюу 1,1 сая хээлтэгч төллөж 1,1 сая төл бойжиж байна. Нийт нутгаар зуншлага хэвийн байгаа аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment