Австри улс болзошгүй халдлагаас сэргийлж онц байдал зарлалаа. Австрийн тагнуулын албаныхны мэдээлснээр Европын холбоонд дахин нэг халдлага гарч магадгүй гэсэн мэдээлэл гарсан байна. Хүмүүс ихээр цугласан олон нийтийн газар хамгаалалтыг өндөржүүлээд байна. Цагдаагийн албан хаагчид болон энгийн хувцастай аюулгүйн албаныхны тоог нэмэгдүүлсэн тухай эх сурвалжууд мэдээллээ.