8o
Улаанбаатар хот
mobile menu

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 310 иргэнийг баривчлах ялаар шийтгэжээ

2017-06-12 16:17:54

ЦЕГ-аас ирүүлсэн мэдээллээр 2016 онд гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой 1149 хэрэг гарсан байна. Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэрэг өмнөх оныхтой харьцуулвал тодорхой хувиар буурсан гэж үзэж буй.

Улсын хэмжээнд энэ оны эхний гурван сард 6869 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 4.6 хувь, гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг 389 бүртгэгдэж өмнөх оны мөн үеэс 11 хэргээр буюу 2.7 хувиар буурсан.

Харин нийслэлд гэр бүлийн хүчирхийллийн улмаас 219 гэмт хэрэг үйлдэгдсэн нь өмнөх оноос 6.9 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа юм. Мөн шинэ хуульд заасанчлан гэр бүлдээ агсам согтуу тавьж, гэр бүлийн гишүүдээ айлгаж ичээж, доромжилж, зодох зэрэг хүчирхийлэл үйлдсэн гэх 310 иргэнийг баривчлах ялаар шийтгэжээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл