8o
Улаанбаатар хот
mobile menu

Гэмтлийн зэргийг нь тогтоолгохоор болжээ

2017-06-12 15:31:36

Олон нийтийн сүлжээнд тохижолт үйлчилгээний ажилтан 50 орчим насны эрэгтэйг хоёр эмэгтэй зодсон талаарх бичлэг энэ сарын  05-ны өдөр цацагдсан.

Уг үйл явдлын мөрөөр СХД-ийн 3-р цагдаагийн хэлтсийн алба хаагчид ажиллагаа хийн, гомдлын бүртгэлд авч шалгахад СХД-13 хорооны нутаг дэвсгэрт байрлах Өнөр хорооллын 11 дүгээр байрны хойд талын засмал зам дээр болсон ба тохижолт үйлчилгээ компаний ажилтан иргэн Э-ээс тайлбар мэдүүлэг авч, шалгалтын ажиллагаа эхлүүллээ.

Бичлэг дээрх хоёр эмэгтэй болох Б, Н нарыг олж тогтоон мэдүүлэг, тайлбар авч, иргэн Э-г шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжилгээний газарт үзүүлж, гэмтлийн зэрэг тогтоолгохоор тогтоол хүргүүлэн холбогдох ажиллагааг хуулийн дагуу хийж ажиллаж байна гэв. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
soronz
muuhai aashtai eej ohin 2 bna lee, eej ni uilchilgeenii ajiltang zodoj bhad ohin ni mashiniihaa derged duugee bas zodood bga biz de.
2017/06/12 202.131.243.106
zichin
Bichleg deer ajiltan bol gar hureh bolomjgui bgaa n haragdaj bn, bas hund gar hureheer hun bish bn le. Huuhend hudal meduuleg ugsend eruu uusgeh heregtei nohortoo zoduulcgaad
2017/06/12 87.122.149.142