8o
Улаанбаатар хот
mobile menu

“Сохо” мебелийн захирал хил даван зугтаасан уу

2017-06-12 12:06:00

Өнгөрсөн долоо хоногийн даваа гариг буюу энэ сарын 5-нд 22 настай бүсгүй Нарны хорооллын ...р байрны 22-р давхараас унаж амь насаа алдсан хэрэг гарсан. Талийгаач  “Эх Монгол” группын харьяа “Сохо мебель” ХХК-ийн захирлын туслахаар ажилд ороод гуравхан сар болж байсан талаар мэдээлэл хүргэсэн билээ. Уг хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа. Энэ хэрэгт талийгаач охины ажиллаж байсан компанийн захирал буруутай байж болзошгүй гэх мэдээллийг ар гэрийнхнээс нь өгөөд байгаа юм. Учир нь тэрбээр захирлыгаа зодсон гэх шалтгаанаар цагдаагийн байгууллагад өгөөд байжээ.Тус өдөр “Сохо мебель” компанийн захирал Н.Жадамбаа гэгч талийгаач эмэгтэйг ажлын өрөөнд нь хүчирхийлэхийг  завдаж, түүнийг эсэргүүцэхэд, нүдийг нь хөхөртөл зодсон талаарх мэдээлэл байгаа юм. Талийгаачийн ар гэрийнхний зүгээс тус компанийн захирал Жадамбаа гэгчийг охиныхоо үхэлд буруутгаж байгаа ба хэрэг мөрдөн байцаалтын явцад буюу өнгөрөгч амралтын өдөр “Сохо” мебелийн захирал Жадамбаа Монгол улсын хил давсан тухай эх сурвалж мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ZOCHIN
NIIGEMD BIURUU MEDEE UGUHUU BOLIOCHEE, HUULI NYANALTIIN BAIGUULAGAAS DAVJ SHUUGEED BGAAMUU, ENIIG NIIGMIIN EMZEG SEDVEER YARIJ URUMDUULEH ZAMAAR UURSDIIN SANAAG GUITSELDUULEH ARGA GEDGIIMSHDEE
2017/06/16 202.21.119.250
БААГИЙ
ХЭРЭГ ХИЙГЭЭД Л ЗУГТДАГ НЬ ГЭМ БИШ ЗАН БОЛЖЭЭ
2017/06/12 202.126.89.175
ZOCHIN
ZAHIALGATAI sain bichij bndaa, unen hudaliig yalgahaach bailaa
2017/06/12 139.162.125.135