8o
Улаанбаатар хот
mobile menu

Сайд болж чадаагүй Н.Энхбаяр Солонгос руугаа явжээ

2016-01-06 10:23:00

МАХН-ынханы хувьд улс төрийн ихээхэн ээдрээтэй цаг үеийг туулж байгаа. Яв гэхэд нь явж, ир гэхэд ирсэнээр улс төрийн нэр хүндээ багагүй алдаад байгаа тэд өнөө цагт сайдын хэрүүл хийж буй. Даргыгаа сайд болгочих санаатай цэргүүд нь улайрч, саад болох хүмүүс нь олон янзаар орилсоор энэ асуудал хэсэгтээ намжсан. Өөрөөр хэлбэл Ч.Сайханбилэг гацаачихсан. Уг нь МАХН-ын сайдын асуудлыг өнгөрсөн удаагийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөж байсан ч ямар нэгэн шалтгаанаар хойшлуулжээ. Магадгүй энэ нь Эрүүл мэндийн сайд  Г.Шийлэгдамба батлан даалтанд гарсантай холбоотой байж мэднэ.  Уг нь түүнийг байхгүй хойгуур МАХН-ынхан дарга Н.Энхбаярыг түүний Шадар сайдаар томилж, өдгөө Шадар сайдаар ажиллаж буй Ц.Оюунбаатарыг Эрүүл мэнд, спортын сайдаар томилуулах саналыг бичгээр мэдэгдээд багагүй хугацаа өнгөрч байгаа. Үүнийг шийдвэрлэх эрх мэдэл Ерөнхий сайдад өөрт нь бий. УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин “Н.Энхбаярын ялын хугацаа дууссан” гэдгийг ч зарлачихаад байгаа.  Гэвч энэ хугацаанд Ерөнхийлөгчөөс эхлээд эсэргүүцэх хүмүүстэй тулгарсан учир “гал” намжихыг харзнасан байх талтай.  Мэдээж хэрвээ Н.Энхбаярыг Шадар сайдаар томилчихвол улс төрийн ямар үр дагавар бий болох вэ гэдгийг ч тооцоолсон байх. Нөгөөтэйгүүр Г.Шийлэгдамба батлан даалтанд гарсанаар  сайдын ажлаа хийх боломжтой талаар албанынхан мэдэгдсээр байна. Учир нь тэрбээр хоригдож байхдаа албан тушаалаасаа огцрох өргөдлөө Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт хүргүүлсэн ч өнөөг хүртэл сайдын албан тушаалаас нь албан ёсоор огцруулаагүй юм. Гэхдээ Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцээгүй нэг шалтгаан Н.Энхбаяр эзгүй байгаатай холбоотой байж мэдэх юм. Учир нь МАХН-ын дарга Н.Энхбаяр оны өмнөхөн БНСУ руу ээлжит оношилгоо, эмчилгээндээ явжээ. Өдгөө түүний бие нь тааруу байгаа гэх эх сурвалжийн мэдээлэл ч байна.

Зарим эх сурвалжийн хэлж байгаагаар МАХН-ын сайдын асуудал буюу Шадар сайд, Эрүүл мэндийн сайдын асуудлыг ирэх долоо хоногт шийдвэрлэхээр төлөвлөжээ. Тиймээс ирэх долоо хоногт сайд нарын асуудал цэгцэрч Ч.Сайханбилэгийн Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж магадгүй байна.   

Б.Өрнөх

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Тухайн үед гадаад дотоодод асар их нэр хүндтэй ,нөлөөтэй чадварлаг ерөнхий сайд Энхбаяр байгаагүй бол манайхан оростой хэл амаа аятайхан ололцож чадахгүй Оросын их өр хэвээрээ байсаар байж магадгүй л байх.Орос ах нарын дургүйг хүргээд бүр хүү тооцуулах ч
2016/01/07 103.17.108.42
bulga
Orosiin uriig Enhbayr idebhi zutgel gargaj tegluulsen, Ter ued turd bsan humuus odoo orosiin turd bdag ch yum uu ugui ch yum uu buu med. manaih dotroo teglesen, tegleegui geed hunjil dotroo huluu jiiltseed bbal odoo orosiin turd bga humuus ni shuurch abaa
2016/01/07 103.17.108.42
mgl
Ashgui heseg hugatsaand ch bolov zailvuu! Alban tushaal, ed horongonii toloo zasag toriig samragch. Bur moson zailsan bol bur sain.
2016/01/07 103.17.108.42
irgen
Saihanbilgiin zasgiin gazarch gej dee saihanbalaichyydiin tsyglyylga gesen yg
2016/01/07 103.17.108.42
зочин
яасан амархан юм мартдаг бацаан бэ!
2016/01/07 103.17.108.42
Enhbayr. Eronhiilogch bhad mongol uls iim zambraagui bgaagui elbegdorjiin yed erh medeltei ,mongotei hun huuli zorchij duraaraa avirlaj bna
2016/01/06 103.17.108.42
d bayar
bie muutai hun said baitugai tseverlegh hiij chadahuu
2016/01/06 103.17.108.42
Enhbayr ard tumen uls ornoo hodolgoj chadah hun bie ee sain tordood ireeree
2016/01/06 103.17.108.42
зочин
Энэ Энхбаяр гуай одоо болно шүү дээ Монголын бүх дээд албан тушаалуудыг хашсан биз дээ Тэр үедээ Монголыг сайхан болох нь яасан юм Худлаа сүрийг үзүүлж худлаа жүжиг тоглож яана
2016/01/06 103.17.108.42
irgen zail
Chi uuruu zail batalgaa ch bxgui bj chamaig iim bdald oruulsan Enxbayartaigaa zail irgen guai
2016/01/06 103.17.108.42
Зочин
Улс ард түмнээсээ луйвардсан их хөрөнгийг шингээхийн тулд Энхбаяр эрүүл мэндээ ч мартсан бололтой. Үйл үйлээ дагуулна аа гэж
2016/01/06 103.17.108.42
биеийг нь хэн ийм болтол нь тамалсан билээ? араас нь даапаалаад биеэ бод гээд л.
2016/01/06 103.17.108.42
irgen
Enhbayr guai odoo bie bodmoor yum yun alban tushaald durtai yum be Teriin 3 ender albiig hiij uzlee ter uedee ulsaa eneeder shig hegjuulehgui yasan yum
2016/01/06 103.17.108.42
irgen
byr urshooliin hyyli garhaas omno erunhiilogch uuroo orshoosn biz dee tegeed hyyli ch garlaa ene hynii yaln duusaagyi geedl baihiin hyyliin dagyyl urshooson hereg bishyytegeed ene hyn hezeesul cholootei hyn bolj ajil hiij boloh um be erunhiilogchiin songy
2016/01/06 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment