8o
Улаанбаатар хот
mobile menu

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

2017-06-11 10:00:00

2017.06.11 / БИЛГИЙН ТООЛЛЫН 17
ЗУНЫ ТЭРГҮҮН ХӨХӨГЧИН МОГОЙ САРЫН
ХОЁР ХАР МЭНГЭТЭЙ ШАРАГЧИН МОГОЙ ӨДӨР
Үс засуулбал: Өнгө зүс доройтно
Наран ургах, шингэх: 05.03-20.47
Барилдлага: Үхэх 
Шүтэн барилдлага: Нэр өнгө 
Суудал: Уул
Аргын тооллын 6 сарын 11, Адъяа гараг. Билгийн тооллын 17, Суулга одтой, шарагчин могой өдөр. Өдрийн наран 5 цаг 03 минутад мандан, 20 цаг 47 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хараал, жатхыг буцаах, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх зэрэг үйлд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл