8o
Улаанбаатар хот
mobile menu

Хүй долоо худагт ЛЕД дэлгэц байрлуулж, наадмын нээлт, бөхийн барилдааныг үзүүлнэ

2017-06-10 14:30:00

Шадар сайд болон хотын даргаар ахлуулсан баг Хүй долоо худаг дахь Монгол наадам цогцолборт ажиллаж,  баяр наадмын бэлтгэл  ажилтай танилцлаа. Бэлтгэл ажил 60 гаруй хувьтай явж байна. Энэ жилийн хувьд хамгийн хүндрэлтэй зүйл нь хур бороо бага байгаагаас Хүй долоон худагт гандуу, тоос шороо ихтэй байна. Энэ асуудалд баяр наадмын зохион байгуулах хороо анхаарлаа хандуулахыг хурдан морины салбар комиссоос хүссэн юм. Харин хотын даргын зүгээс үүнд анхаарал хандуулж, цаг уурын байгууллагад үүрэг өгсөн байна. Наадмын өмнө үүлэнд нөлөөлж, хот орчимд 2-3 удаа бороо оруулах төвөллөгөөтэй байгааг хэлсэн юм.

Хэрвээ баяр наадмын үеэр одоогийнх шиг хуурайшилт ихтэй байвал хурдан морьд уралдах зайг тус бүр 2 км-ээр наашлуулахаар төлөвлөж байгааг Хурдан морины салбар комиссын нарийн бичгийн дарга хурандаа Ж.Болдбаатар танилцууллаа. Мөн “Уралдааны замд өнөөдрийн байдлаар 13 айл байгаа. Эдгээр айлуудыг зохих журмын дагуу нүүлгэн шилжүүлэх ажлыг зохин байгуулна.” гэж танилцууллаа.

Энэ жил хүй долоо худагт наадамчин олонд зориулж том хэмжээтэй хоёр ЛЕД дэлгэцийг суурилуулж, төв цэнгэлдэх хүрээлэнгээс наадмын нээлт болон хүчит бөхийн барилдааныг үзүүлэхээр НЗДТГ-аас бэлтгэж байгааг дуулгалаа. Мөн 7 дугаар сарын 11, 12-ны өдрүүдэд хүй долоо худагт наадамлах наадамчин олныг уйдаахгүй соёл урлагийн олон арга хэмжээг зохион байгуулах салбар хороо бэлтгэж байгааг Шадар сайдад танилцууллаа

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
энэ хоёр хар шилтэй хулгарууд цагдаад баригдсан юм шигээ
2017/06/10 66.181.182.68
hii
hairan mongo nairaatai heden targan humuusiig uzleech yalaa bailaach yalaa toostoi heden huushuur ideed l boloo
2017/06/10 66.181.165.23