8o
Улаанбаатар хот
mobile menu

Д.Лүндээжанцан: Сансарт нисэхийн тулд газарт бэлтгэл хийдэг

2017-06-10 12:06:00

МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Миеэгомбын Энхболд өчигдөр орой Өмнийн говийн иргэд хөдөлмөрчидтэй уулзаж, дэвшүүлж буй мөрийн хөтөлбөрөө танилцуулсан.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан “МАН-д Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ тодруулахад олон сонголт байсан. Яагаад М.Энхболдыг сонгосон гэхээр түүх хүнийг төрүүлдэг юм байна. Эдийн засаг хүнд байгаа энэ цаг үед эвтэй, ноён нуруутай хүн Төрийн тэргүүн болох хэрэгтэй. М.Энхболд бол тийм л хүн. Ноён нуруутай, холч ухаантай, ажлын туршлагатай. Төрийн захиргаа, нутгийн удирдлагын бүх төвшинд ажилласан. Дүүргийн орлогч дарга, нэг сая хүнтэй нийслэлийн Засаг дарга. Бас Шадар сайд, Монгол Улсын Ерөнхий сайд хийж байсан ажлаа мэддэг, туршлагатай боловсон хүчин. Мөн хууль тогтоох байгууллагад ч олон жил ажиллаж, одоо УИХ-ын дарга хийж байгаа. Сансарт нисэхийн тулд газарт бэлтгэл хийдэг гэдэг. М.Энхболд дарга бол бэлтгэгдсэн хүн.

О.Анир

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
Battulgii demjnee.oimpiin alt.haanii hushuu.shine sumiin tuv.tumur zamiin dalan ... Geed haragdah ym buteesen hun
2017/06/11 114.252.28.205
saaw
gazart gazar zarah heregtei yum baina sain zarah shuu gazar nutgaa sain zarah heregtei yum baina
2017/06/10 211.100.11.177
энхбат
20 хоногийн сурталчилгаагаар массын тархийг хуурна даа
2017/06/10 27.42.101.164