8o
Улаанбаатар хот
mobile menu

Ц.Даваасүрэн: Өнгөрсөн парламент сайдтай хариуцлага тооцох эрхийг 570-аар сольчихсон

2017-06-10 11:01:44

Өчигдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Н.Чинбатыг ҮХЦ-ийн гишүүнийг томилох асуудлыг  хэлэлцэх үеэр гишүүд саналаа хэлсэн юм.

Ц.Даваасүрэн:  Өнгөрсөн парламент сайдтай хариуцлага тооцох эрхийг 570-аар сольчихсон.  ҮХЦ гэдэг байгууллага үнэт эдлэл зардаг газар болсон. Хулгайч нар нуугддаг газар болсон. Хамгийн болохгүй, бүтэхгүй юм бүх энд хийгддэг болсон. Тиймээс энэ байгууллагад хатуу шаардлага тавих ёстой. Н.Чинбатыг хувь хүнийхээ хувьд дэмжиж байна. Төрийн албаны маш том итгэлийг та хүлээж авч байна. Энэ байгууллага цадигтай болбол бүх зүйл зөв голдиролдоо орно. ҮХЦ-ээс болж хямрал болох шахсан шүү. Өөрийн эрх мэдлээс хэтэрсэн үйлдэл хийх болсон. Энэ байгууллага Үндсэн хуулийг үйлчлэлийг шцударга явуулах газар. Гэтэл энэ нь сүүлийн үед захиалга болж хувирсан. Зарим хууль бус зүйл дээр нүдээ аньдаг болсон. Энэ бүгдийг засахын тулд өөрийн гэсэн хувь нэмрээ оруулаарай

Г.Занданшатар: Н.Чинбат багшийг сайн хуульч, ёс зүйтэй хүний хувьд дэмжиж байна. УИХ Дээд шүүхийн харилцаа зөрчилддөг болсон. Тиймээс Ж.Амарсанааг чөлөөлсөн тогтоолыг хүчингүй болгох  нь зөв байх.

Я.Содбаатар: Хууль шүүхийн байгууллагад улстөржсөн томилгоо хийх явц өнгөрсөн 4 жил цадигаа алдсан. Цаашдаа хууль тогтоомжиндоо өөрчлөлт оруулж эцэг хуулиа манаж байгаа газарт улстөржилт оруулахгүй байхад анхаарах ёстой. Энэ удаагийн томилгоо улстөржсөн томилгоог тасалсан гэж харж байгаа. Тиймээс дэмжиж байна.

Г.Тэмүүлэн: МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш нарын нэг. ҮХ-ийн биелэлтэд хяналт тавьж ажиллана гэдэгт итгэлтэй байна. Өмнөх УИХ-д ҮХЦ-д халдсан үйлдэл гарсан. Амарсанаа даргыг улстөрийн хүчинд үйлчлээгүйн төлөө халсан. Цэцийн гишүүн хараат бусаар ажилласны төлөө халдаг явдал байж болохгүй гэв.

Хуралдааны явцад УИХ-ын чуулганыг даргалж байгаа УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж Улсын дээд шүүхэд ихээхэн шүүмжлэлтэй хандаж байсан юм.  Тэрбээр “Хууль биелүүлдэггүй Улсын дээд шүүхийг яах вэ. Өнгөрсөн жил Амарсанааг хууль бусаар хөөж явуулсан. 14 хоногийн дараа энэ асуудлыг хэлэлцэх ёстой байтал өнөөг хүртэл оруулж ирээгүй.

Ер нь тэр Ерөнхий шүүгч Ц.Зориг гэж ажилдаа ирдэггүй нөхөр. Байнгын хороонд тайлбар өг гэтэл төлөөллийн хүнээ явуулаад бултчихдаг. Ийм Дээд шүүхийн Ерөнхий шүүгчтэй байж болох уу. Дээд шүүхийн бусармаг үйлдлээс болж ҮХЦ жил 6 сар эзэнгүй, даргагүй явж байна. Цаашдаа УИХ ийм байгууллагуудтай зөвхөн төлөөлөх хүнтэй нь ярина шүү.

Ц.Зориг гэдэг хүн Монгол Улсаас, МУ-ын хуулиас том болоогүй байлтай. Гутаан доромжилж байна. Их хурлаас дээгүүр эрх мэдэлтэй Дээд шүүхийн Ерөнхий шүүгчтэй байж болохгүй. Хэрэв үнэхээр гачигдалтай байгаа бол насаараа хамгийн ахмад хүн түүнийг төлөөлөх хуулийн заалттай. Өнөөдөр Дээд шүүх хууль биелүүлэхгүй бол хэн хууль биелүүлэх юм бэ. Хууль зүйн байнгын хороо энэ асуудлыг ярь” гэв.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Энэ харин гайгүй хурал болоо юу даа
Энэ харин гайгүй хурал болоо юу даа
2017/06/10 49.0.191.250
  • Recent
  • Most Read
  • Most Comment