8o
Улаанбаатар хот
mobile menu

Хүнс, хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн салбарын нээлттэй хаалганы өдөрлөг эхэллээ

2017-06-09 16:41:47

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар нь дотоодын нийт бүтээгдэхүүний 36,1 хувийг бүрдүүлж, нийт ажиллах хүчний 53,8 хувь тус салбарт ажиллаж байна.   Энэхүү салбарын нээлттэй хаалганы өдөрлөг өнөөдөр /2017.06.09/ Сүхбаатарын талбайд эхэлж байна.

Хүнс  хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Баяртулга “Иргэн танд зөвлөе”сэдэвт нээлттэй хаалганы өдөрлөгийг нээж үг хэлэв. “Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн салбарын бодлогыг “ЭРҮҮЛ ХҮНС-ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН” зорилтын хүрээнд  “Мах сүүний анхдугаар аян”,  “Атрын гуравдугаар аян”ыг эрчимжүүлэн өрнүүлэх,  “Монгол мал” үндэсний хөтөлбөр, “Үйлдвэржилт 21:100” болон “Ноолуур” хөтөлбөрийг тус тус хэрэгжүүлэх юм. 2017 онд улсын хэмжээнд 450,0 орчим мянган га талбайд тариалалт хийж, 20,6 сая төл хүлээн авч, төл бойжилт 97,9 хувьтай байна.

Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн салбарын нээлттэй хаалганы өдөрлөг 06 дугаар сарын 9.10-ны өдөр Сүхбаатарын талбайд үргэлжилнэ. Энэхүү нээлттэй хаалганы өдөрлөгөөс мал аж ахуй, газар тариалан, хүнс, хөнгөн, жижиг дунд үйлдвэрлэлийн  бодлого, шинэ техник технологи, худалдаа үйлчилгээ, хуульзүйн зөвлөгөөг нэг дороос авах боломжтой юм. Тодруулбал Хүнс,  хөнгөн, жижиг дунд үйлдвэрлэл, мал аж ахуй, газар тариалангийн салбарт  төрөөс баримталж буй бодлого, инновацийн бүтээгдэхүүний үзэсгэлэн, тариаланчдад үзүүлэх дэмжлэг, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зээл, тусгай зөвшөөрөл, хөдөө аж ахуй их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын сургалт мэдээ мэдээлэл, зөвлөгөөг өгөх юм.

Мөн төмс хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариалахад зориулсан техник тоног төхөөрөмж, үрсэлгээ суулгац, малын зохиомол хээлтүүлгийн талаар энэхүү нээлттэй хаалганы өдөрлөгийн үеэр сонирхох боломжтой юм.  Монгол Улсад “ДЭЛХИЙН СҮҮНИЙ ӨДРҮҮД”–ийг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хаалт, малын чанарыг сайжруулах аянг улсын хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний нээлт болно.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment