8o
Улаанбаатар хот
mobile menu

Ипотекийн зээлийг 52 тэрбум төгрөгөөр санхүүжүүлнэ

2017-06-09 14:09:57

Монголбанк, Засгийн газар хамтран ипотекийн зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлснээр ипотекийн санхүүжилтийн хэмжээ нэмэгдээд байгаа. Тодруулбал, 5-р сард Монголбанк, Засгийн газар хамтран нийт 50.5 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийн санхүүжилтийг банкуудад хуваарилсан. Тэгвэл зургаадугаар сард мөн Засгийн газар, Монголбанк хамтран /Засгийн газар 36, Монголбанк 16 тэрбум төгрөг/ 52 орчим тэрбум төгрөгийн ипотекийн зээлийн санхүүжилтийг гаргахаар төлөвлөж байгаа аж. Өмнө нь тавдугаар сард ипотекийн зээлийн санхүүжилтийн 50.5 тэрбум төгрөгөөр 722 иргэн шинээр ипотект хамрагдсан. Харин зургаадугаар сард санхүүжүүлэх 52 орчим тэрбум төгрөгөөр дунджаар 830 орчим иргэн ипотекийн зээлд хамрагдах боломжтой.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment