Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ сарын 8-9-нд Казахстаны нийслэл Астана хотод болох ШХАБ-ын Дээд хэмжээний уулзалт оролцож байна. Одоогийн байдлаар манай улс тус байгууллагад ажиглагчийн статустай бөгөөд Казахстан, Хятад, Киргизстан, Тажикистан, ОХУ, Узбекистан улсууд 2001 оны зургадугаар сарын 15-нд Шанхай хотноо ШХАБ-ыг байгуулсан. Уг байгууллага нь олон улсын Засгийн газар хоорондын байгууллага юм.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Казахстан улсад айлчилж байна
2017-06-09 11:30:00