8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Д.Булганы хорих хугацааг сунгаж, Н.Энхбаярыг байцаасан өдөр

2015-11-17 19:07:00

Chuhal.mn сайт өнөөдрөөс эхлэн өдөр өдрийн үйл явдлыг “Монголын нэг өдөр” булангаараа тоймлон хүргэхээр шийдлээ. Орчин цагийн эрин зуунд мэдээллээс хоцрогсод дэгсдүүлж хэлэхэд бараг хүний тооноос хасагдаад байгаа энэ үед маш хурдан хугацаанд мэдээлэл авах нь цахим ертөнцийн давуу тал билээ. Харин манай сайт танд “Монголын нэг өдөр” булангаараа чухал мэдээллийг нэг дороос авах боломжийг олгож байна.

Хүйтний эрч нэмэгдэж, хөхүүрийн ам цаашилсаныг жинтэйхэн мэдрүүлсэн өдөр халаагаа өгч байна. Энд тэнд асуй шинэ жилийн уур амьсгал орж, албан байгууллагууд чимэглэлээ зүүгээд эхэлсэн нь халуухан өрнөх улс төр,  харлаж байгаа нийгмийг мартагнуулах мэт.  Сар гаруйханы өмнө ардчиллын алтан хараацай, ард түмний хүү С.Зориг хөнөөгдсөнөөс хойшхи 17 жилийн “ойг” тэмдэглэсэн. Өнөөдрийг хүртэл “эзэн” нь тодорхойгүй байсан хэргийн учиг нь тайлагдсан уу ямартай ч дуулиант хэргийн ганц гэрчийг 14 хоног саатуулан шалгахаар боллоо.  Мөн энэ өдрийн онцлох үйл явдал нь АТГ Н.Энхбаяр, Н.Удвал нараас мэдүүлэг авсан талаарх мэдээлэл байв.  Ингээд 2015 оны 11 дүгээр сарын 17 буюу энэ өдөр болсон онцлох үйл явдлын тоймыг уншигчиддаа хүргэж байна.

- Олон улсын загварын  ертөнцөд Модель, жүжигчин, дуу  зохиогч, байгаль дэлхийгээ хайрлан  тэмцэгч, дуучин, хөгжмийн зохиолч,  реалити шоуны од Enok Groven загвар зохион бүтээгч Ариунаа Сүригийн шоунд оролцохоор ирээд байхад нь манай сэтгүүлч сонирхолтой яриа өрнүүлжээ.  Дэлгэрэнгүй

-“ИХ 20” хэмээх дээд хэмжээний уулзалтын энэ удаагийнх нь дотоод, гадаад талдаа асуудал ихтэй байгаа БНТУлсад эхэлсэн нь  дэлхий нийтийн анхаарлыг татаж байна.  БНТУ-ын Анталии хотын ойролцоох Белек хэмээх эргэн тойрондоо битүү хашаагаар хүрээлж, хамгаалалтын орчин үеийн техник хэрэгслээр иж бүрэн тоноглогдсон амралт зугаалгын хотхонд 12 мянган цагдаагийн ажилтны хяналт дор явагдаж буй уулзалтын талаар судлаач Ж.Амгалан ийнхүү бичжээ.   Дэлгэрэнгүй 

- Ардчилсан нийгэм гарснаас хойш Монголын улстөрд нэгэн том хар толбо үүссэн нь Ардчилсан хүчний алтан хараацайнуудын нэг С.Зориг агсаны аллага. Аймшигт хэрэг гарсанаас хойш 17 жил өнгөрчээ. Тэгвэл энэ жил түүний эхнэр Д.Булганыг сэжигтнээр тооцон баривчилжээ. Яагаад яг одоо гэж... Дэлгэрэнгүй  

 

Н.Энхбаяр, Н.Удвал нараас мэдүүлэг авчээ

МАХН-ыг байгуулагдсан цагаас эхлэн “хос багана” бололцож явсан. МАХН-ын дарга Н.Энхбаяр, Эрүүл мэндийн сайд асан Н.Удвал нар АТГ-д мэдүүлэг өгчээ.  Сайд асан Г.Шийлэгдамбыг авлигын хэрэгт буруутган АТГ-аас саатуулан шалгаж эхлээд байгаатай холбогдуулан МАХН-ын дарга Н.Энхбаяраас Г.Шийлэгдамба ажлын өрөөндөө ямар зорилгоор их хэмжээний мөнгө хадгалах болсон, энэ мөнгө нь намын санхүүжилттэй холбоотой эсэх, Н.Удвалаас Эрүүл мэндийн яаманд хэрэгжүүлсэн төсөл, тендерийн талаар мэдүүлэг авсан байна.

Д.Булганыг үргэлжлүүлэн хорино

Дуулиант хэрэгтэй холбоотой мэдээлэл өнөөдөр ч үргэлжиллээ. С.Зориг агсны эхнэр Д.Булганыг хорих хугацааг сунгасан  байна. Ямар шалтгааны улмаас хорих сунгасан талаар мэдээлэл алга байна. 

С.Зоригийг хөнөөсөн хэрэгт 40 гаруй насны хоёр эрэгтэйг Эрдэнэтээс баривчилжээ 

С.Зоригийг хөнөөсөн хэрэгт ийнхүүү Д.Булганыг сэжигтнээр татан байцааж эхэлсэн бол түүнийг хөнөөсөн байж болзошгүй хүмүүсийг баривчилжээ. 40 гаруй насны хоёр эрэгтэйг Орхон аймгийн Эрдэнэт хотоос сар гаруйн өмнө барьж, цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан шалгаж эхэлсэн байна. 

 

Өнөөдөр болсон зарим үйл явдлаас

- Гадаад хэргийн яамны "Зөвшилцөл" танхимд "Олон улсын терроризм ба Аюулгүй байдал" сэдэвт Эрдэм шинжилгээ бага хурал боллоо.

- Өнө эртний гүн ухаан судлалын хүрээлэнгээс “Чингисийн монголчуудын тусгаар тогтнолын эрэлд” сэдвээр хэвлэлийн бага хурал боллоо. 

- “Өнөөдөр Дэлхийн дутуу төрөгсөдийн өдөр”-ийг тэмдэглэлээ. Дэлхий нийтэд дутуу төрөгсөдийн өдрийг 2009 оноос эхлэн “Дэлхийд 10 нярай тутмын нэг нь дутуу нярай төрдөг” гэсэн уриан дор тэмдэглэж эхэлжээ. Дэлхийд жил бүр 15 сая нярай дутуу төрж байгаагийн 1 сая нь нас барж байна.

- Өнөөдөр олон улсын оюутны эрхийг хамгаалах өдөр тохиож байна. 1946 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Чехийн эх оронч оюутнуудын дурсгалд зориулан Прага хотноо зохион байгуулсан Дэлхийн оюутны бага хурал дээр энэ өдрийг “Олон улсын оюутны эрхийг хамгаалах өдөр” болгон тэмдэглэж байхаар тогтжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment